Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Нүүрс олборлолт, экспорттой холбоотой найман хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 

Нийслэлийн Прокурорын газраас 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.А, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал байсан Б.Г нарын 11, “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал асан Т.М, Б.Ж нарын зургаа, Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байгааг УЕПГ-аас мэдээлэв. Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй агаад хоёр хэргийг прокурор хянаж байгаа гэнэ. 
2023-08-25

Төв аймагт нэг иргэн боомоор өвчиллөө

Шинжилгээний хариугаар тухайн иргэн боом өвчний арьсны хэлбэрийн халдвар авсан нь батлагдсаныг дээрх төвөөс мэдээлэв. Өвчтөнийг өдгөө Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүндрээгүй, тогтвортой байгаа гэнэ. Одоогоор голомтын тандалт судалгааг хийж, халдварын эх уурхай, дамжих эрсдэлийг тогтоох, эцсийн халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээг газар дээр нь хэрэгжүүлж буй аж. 
2023-08-25

“Драгон” төвийг нүүлгэж эхэллээ

Зорчигч тээврийн төвийг нүүлгэснээр нийтийн зориулалттай талбай өмнөхөөсөө тав, үйлчилгээний заал нэг, хүлээлгийн танхим хоёр дахин томрох боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний зохион байгуулалт, чанар, хүртээмж сайжрах боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвийнхөн үзэж буй юм. 
2023-08-25

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын 450 шоо метр хог хаягдлыг цэвэрлэлээ

  БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт Монголын уул уурхайн ассоциацитай “Өглөөний уулзалт” хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг ажлын үр дүн эхнээсээ гарч байна.
2023-08-25

Нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилго бүхий нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот нь 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд буй.
2023-08-24

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл хийгдэнэ.
2023-08-24

Б.Батсайхан: Үнэр нь гарчих вий гэж уутанд хийж, хямгадан явсаар Канад руу охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өглөө

 Манай улсад аялсан Канад охин ааваас нь үлдсэн үнэт зүйл, хайртай бамбаруушаа гээсэн тул олж өгөхийг хүссэн тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд түгсэн. Тэгвэл түүний бамбаруушийг Өмнөговь аймгийн Сэврэй сумаас олж, сумын Засаг дарга Улаанбаатарт хүргэн иржээ. Мөн Канад улс руу бамбаруушийн эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
2023-08-24

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн цөлжсөн байна

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол" -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгуулж байна.
2023-08-24

Амралтын өдрүүдэд “Веган фестиваль” болно

Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-аас зохион байгуулах “Веган фестиваль-2023” энэ амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно.
2023-08-24

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

  2023 оны долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.
2023-08-24

2548 автомашинаар 302 мянган тонн нүүрс экспортолж, түүхэн дээд амжилт үзүүллээ

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 1.412 машинаар 176.576.1 тн, Шивээхүрэн боомтоор 795 машинаар 100.856.1 тн, Булган боомтоор 136 машинаар 9.899 тн, Бичигт боомтоор 180 машинаар 12.592 тн, Замын-Үүд авто замын боомтоор 6 машинаар 256.5 тн, Хавирга боомтоор 19 машинаар 2.323 тн нүүрс тус тус экспортолсон байна.
2023-08-24

"Шилдэг офицер" шалгаруулах уралдаан өнөөдөр эхэллээ

Энэхүү “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 алба хаагч энэ оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Цэргийн дүрэм, Гадаад хэлний мэдлэг, Эсээ бичлэг, Илтгэх ур чадвар, Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж, Буудлагын тэмцээнд оролцож, Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорих юм. 
2023-08-24

13А маягт бус, болхи тогтолцоо буруутай 

Бас нэгэн иргэн “Ядахдаа хавдрын давтан хяналтад байдаг өвчтөнөөс 13А нэхдэгээ больчихооч. Иргэдэд ээлтэй шийдвэр гаргаж бай л даа. Маягтыг цахимаар илгээдэг болсон гээд байгаа. Тэр чинь зөвхөн эмч хоорондын асуудал болж. Иргэдэд бол дарамт нэмэгдсэн байна. Амьдралаас тасарсан шийдвэрүүдээ эргэж хараач, болохгүйг нь цуцлаач. Балиар дарамтуудыг биеэрээ үзлээ, мэдэрлээ” гэжээ. 
2023-08-24

"Угтам уул" УТХГ-т судалгааны автомат камер байршууллаа

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь Баяндун, Дашбалбар сумын нутагт орших “Угтам уул” улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт биологийн төрөл зүйлийн тандалт, ажиглалт судалгаа хийх зорилгоор автомат камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
2023-08-24

Энэ оны байдлаар авто тээврээр 39.3 сая тонн ачаа тээвэрлэжээ

Өнөөдрийн өдрийн байдлаар автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ. Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна.
2023-08-24

Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм. 
2023-08-24

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Smartcar” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ 

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг цахимаар, нэг цонхоор үзүүлэх боломж бий болгох зорилгоор “Smartcar” төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар “Аствишн” ХХК-ийг сонгон шалгаруулсан байна. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Аствишн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх, нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням нар өчигдөр мэдээлж, талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 
2023-08-24

Монгол Улс "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо"-той боллоо

БОАЖЯ “Аялал жуулчлалын тухай хууль”-аа шинэчлэн 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр батлуулж, мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг богино хугацаанд, шат дараатай хийж байна.
2023-08-24