Загасчилж явсан иргэн голд живж амиа алдав
Тодруулбал, сумын төвөөс 150 км-ийн зайд оршдог Хар чулуутын голд таван хүн загасчилж байгаад нэг нь хөл алдан усанд живснийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ талаарх дуудлагыг хүлээн авсан даруйдаа эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ. Ингээд тухайн өдрийн орой нь найман метрийн гүнээс цогцсыг нь олсон байна. Голуудын усны түвшин өндөр, үер, усны аюулын эрсдэл буураагүй үед иргэд орон нутагт аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2023-08-24
Богдхан уулын ойн санд газар ашиглах эрхийг цуцалжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/299 тоот тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд газар ашиглагч 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Богдхан ууланд олгосон 169 405 ам метр талбайг чөлөөлж, хамгаалалтад авах боломж бүрдсэн гэнэ. Ойн тухай хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.
2023-08-24
МСҮТ болон их, дээд сургууль хооронд кредит шилжүүлэх боломж бүрдэх нь
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Боловсролын багц хуультай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “УИХ-ын түүхэнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн, дээд, насан туршийн боловсролын тогтолцоонд анх удаа эрх зүйн шинэчлэл хийлээ” хэмээн онцолсон юм.
2023-08-24
Бохирдолд “дөжирсөн” хот
Нийт дээжийн 22.2 хувьд нь гэдэсний бүлгийн, 16.6 хувьд нь халуунд тэсвэртэй савханцар, 38.8 хувьд нь E.coli илэрсэн гэж судлаачид мэдээлж байв. Мөн уг шинжилгээний хариунд үндэслэн нийслэлийн ЗДТГ, Туул голын сав газрын захиргаа зэрэг зохих шатны байгууллагуудад халдварын эрсдэл, бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах дүгнэлт, зөвлөмж хүргүүлснээ ч онцолсон.
2023-08-24
Олон улсын монгол хэл судлалын нийгэмлэг байгуулжээ
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэн хамтран “Түүхэн ба орчин үеийн монгол хэл, аялгуунууд: Нийтлэг шинж ба хөгжлийн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг наймдугаар сарын 14-18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
2023-08-23
Гадаадад суралцдаг оюутнуудын олонх нь Монголдоо ирж ажиллахыг хүсдэг
Гадаад улсад амьдарч, суралцаж буй болон суралцсан таван оюутны сэтгэгдлийг хүргэж байна. Залууст туршлага болгох үүднээс тэдний амьдралын хэв маяг, тухайн улсын соёл, их, дээд сургуулиудынх нь онцлог болон ирээдүйд хаана ажиллаж, амьдрахаар төлөвлөсөн зэргийг нь тодруулсан юм. Мөн гадаадад суралцахын давуу болон сул талыг оюутнууд ийнхүү тодорхойллоо.
2023-08-23
Богд Жавзандамба хутагтын гудамжны авто замыг хаана
Хан-Уул дүүрэг 19-р хороо Богд Жавзандамба хутагтын гудамжны авто замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2023-08-23
“Улаанбаатар-2023” наадмын хаалтын ёслол 20 цагт эхэлнэ
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам нийслэл хотноо найман өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд эмэгтэйчүүдийн 3000м болон эрэгтэйчүүдийн 5000м-ийн кросс гүйлтийн уралдаан болж буй. Улмаар UG Arena-д сагсан бөмбөгийн гурван тоглолт явагдсанаар наадмын тэмцээн уралдаанууд албан ёсоор өндөрлөнө.
2023-08-23
Их, дээд сургуулиудыг яагаад нүүлгэх хэрэгтэй вэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлэх судалгааг танилцуулсан юм. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шар хад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Тэгвэл тус судалгааг хэрхэн хийсэн болон их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагын талаар судлаачид ийн ярьж байна.
2023-08-23
Усны газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаярыг томилов
Түүний хувьд өмнө нь тус газрын орлогч даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай бөгөөд “Усны Батбаяр” хэмээх тодотголоор олон нийтэд танигдталаа эл салбарын асуудлуудыг хөндөж, дуу хоолойгоо илэрхийлж ирсэн мэргэжилтэн юм. Тэрбээр 2016-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан билээ. З.Батбаяр үүрэгт ажлаа хүлээн авсан өдрөө Усны нөөцийн зөвлөлийн хуралд оролцож, усан сангийн асуудлыг хэлэлцүүлжээ.
2023-08-23
Загасчилж явсан 21 настай эрэгтэй усанд живж, амиа алджээ
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ “Хар чулуутын” голд 5 хүн загасчилж байгаад 1 хүн нь голын ус руу унаж живсэн тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан.
2023-08-23
Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ
Гол шаардлага нь 20 нас хүрсэн, бүрэн дундаас дээш боловсролтой, 170 см-ээс өндөр, бие бялдрын зөв хөгжилтэй, ил харагдах шарх, сорвигүй, өмнө нь ял шийтгэл авч, захиргааны зөрчил гаргаж байгаагүй эрэгтэй хүн байх гэнэ. Мөн цэргийн алба хаасан, эрхзүйч мэргэжилтэй бол давуу талтай гэж онцлов. Замын ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй осол, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэд ирэх сарын 15-ны дотор бүртгүүлж, материалаа илгээх боломжтой аж.
2023-08-23