"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд энэ сарын 31-нд эхэлнэ
БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаг билээ. Ковидын цар тахлын улмаас завсарлаад байсан соёлын өдрүүд энэ онд болохоор болжээ. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд Улаанбаатар хотноо "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд болно.
2023-08-22
АРАЙ Ч ДЭЭ! Цаг агаарын мэдээллийн самбар бямба, ням гарагт “амардаг”
“Самбар бороо, уснаас болж гацав уу, эсвэл ямар нэгэн алдаа гарав уу. Хоёр хоногийн өмнөх мэдээлэл байх юм. Та нар мэдэж байгаа юу” хэмээн тэднээс тодрууллаа. Уг самбарыг хариуцсан инженер нь “Та ням гарагт баасангийн мэдээлэл харсан байна. Зөв, зөв. Манайх амралтын хоёр өдөрт мэдээллээ сольж чаддаггүй юм. Энэ дэлгэц механик ажиллагаатай” гэлээ.
2023-08-22
Монгол Улс 24 сая малын бэлчээрийн даацтай хэрнээ 71 сая малтай байна
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлж байгаа хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон Улсын чуулган”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2023-08-22
Хууль зөрчиж, улсын мөнгө шамшигдуулсан 11 этгээдэд АТГ-аас мэдэгдэл хүргүүлжээ
Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 349 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.
2023-08-22
Шинэ байр амлахаас өөрөөр номын сангуудаа дэмжихгүй байна
Үндэсний номын сангийн гэх “шошго”-той 11 давхар, 10 мянга орчим ам метр бүхий талбайтай нүсэр барилгыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт босгоод багагүй хугацаа өнгөрсөн ч газрын маргаан, санхүүжилтийн гацаа гэсэн аар саархан шалтгаанаас болоод он удаан жил “царцаалаа”.
2023-08-22
36 тарвага агнасан зөрчилд 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа
Тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээ нь 410 мянган төгрөг. Эл амьтныг амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлбөр ногдуулах хуультай. Баянхонгор аймагт гарсан гурван зөрчилд үүний дагуу 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлжээ.
2023-08-22
116 337 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт илгээжээ
Ташрамд дурдахад, өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулна гэж холбогдох байгууллагынхан мэдэгдсэн. Гэсэн ч 2-5 настай нийт хүүхдийн 81 хувийг нь л хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаа амласан байна. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэнэ.
2023-08-22
Зам тээврийн чиглэлээр суралцах 100 оюутанд тэтгэлэг олгоно
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны зам, тээврийн салбарын чиглэлээр сонгон шалгаруулалт зарлагдсан талаар албаныхан мэдээллээ. Тэтгэлгийн зорилго нь тус салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, сурталчлах, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд орших аж.
2023-08-21
Эмч нарын багийн эхний ээлж Завхан, Говь-алтайд ес хоног ажиллана
Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байна.
2023-08-21
Аялал жуулчлалын чиглэлээр сурч буй оюутнуудыг цалинтай дадлага хийлгэнэ
Өөрөөр хэлбэл, оюутнуудыг энэ хугацаанд цалинтай дадлага хийлгэх нь. Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг шийдэх зорилгоор БОАЖ-ын болон БШУ-ы сайд хамтарсан тушаал гаргаж, ийнхүү зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай уялдуулан Монголын жуулчны баазуудын шинэ сэргэлтийн холбоо дээрх яамдад ийм хүсэлт гаргаж байжээ.
2023-08-21
Сүүлийн гурван жилд 1225 автобус шинэчилжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
2023-08-21