Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-08-17

2023 он гарснаас хойш 49 хүн усны ослоор амиа алджээ 

Үүний 35 нь насанд хүрэгч, 14 нь хүүхэд байж. Долдугаар сарын 25-наас хойш улсын хэмжээнд 18 хүн ийм шалтгааны улмаас амиа алдсан байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын дуудлагаар ажиллахдаа есөн хүний амь аварсны тав нь бага насны хүүхэд байсан гэнэ. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 15 настай хүүхэд усанд энджээ. Хүү адуугаа эрж яваад Орхон голд осолдсон бөгөөд аврагчид түүний цогцсыг гурван өдрийн дараа буюу өчигдөр олсон байна. 
2023-08-17

ШУА-ийн хүрээлэнгүүд болон БОАЖЯ-ны хамтын ажиллагааг сайжруулна

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам ШУА-ын Геоэкологийн хүрээлэнд ажиллалаа.
2023-08-17

 ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхонг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан
2023-08-17

 Хууль, эрх зүйн орчныг шинэчлэх хүртэл нийслэлд шинээр газар олгохгүй 

Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилга байгууламжийг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй уялдуулахыг анхааруулжээ. Мөн Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Дээрх хууль тогтоомжийн төслүүдийг батлах хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглов. 
2023-08-17

77 тэрбумаар гурван гүүр барьж байна 

Тус компанийн ерөнхий инженер “Гүүрний дам нурууг угсарсан. Ажлын явц 90 хувьтай байгаа. Одоо гүүрний зорчих хэсэг буюу явах ангийн бетон хашлага, хайс хийх ажил үлдсэн. Талбай дээр хийх бүх ажлыг дуусгаад байна. Өнгөрсөн сард үерийн үеэр манай кэмп усанд боогдсон. Өндөрлөг газарт барьсан боловч ус орсон. Энэ хугацаанд ажил саатсан ч дам нуруугаа босгож чадлаа. Манай компанийнхны барьж буй гүүрнээс урагш 120-иод метр авто зам барьж эхэлсэн” гэсэн юм. 
2023-08-17

“Акуа гарден”-ы газрын анхны зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл олгожээ

Нийслэлийн засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон.
2023-08-16

Туул голын ай сав дахь “Ривер-Вилла” хотхон барих газрын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд өгчээ

“Ривер вилла” хотхоныг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан.
2023-08-16

"S Outlets" дэлгүүр баригдах газрын анхны зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр олгожээ

Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ.
2023-08-16

Бусдын биед халдаж буй үйл явдал нь дөрөвдүгээр сард болжээ

Шалгалтаар 16 настай, эмэгтэй Э нь 16 настай, эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож
2023-08-16

Хүнсний ногооны таримлын сорт сорилт, хянан баталгаа хийх сургалт зохион байгууллаа

Хүнсний ногооны сорт, сорилт, хянан баталгаа хийх арга зүйн мэдлэг олгох сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа.
2023-08-16

Галуу судлаачдын олон улсын XX хуралд 14 орны 100 гаруй эрдэмтэд оролцож байна

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын группээс 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Галуу судлаачдын олон улсын XX хурал Улаанбаатар хотноо эхэллээ.
2023-08-16

“Шилдэг офицер-2023” марш тактикийн тэмцээн боллоо

Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд Хилийн цэргийн 0303 дугаар анги “Шилдэг офицер-2023” марш тактикийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд офицерууд галын бэлтгэл, биеийн тамир, ҮОХЗ-ийн нормативууд, гардан тулаан, онолын шалгалт, урлагийн номер, хэрэглээний оффис программын мэдлэг, эрэгтэй, эмэгтэй 12 км-ийн 9 цэгийн ажиллагаанд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, оюун ухаан, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцжээ.
2023-08-16

Хавхгүй нийслэл болох уриалга гаргалаа 

Нийслэлийн Байгаль орчны газар Улаанбаатарыг хавхгүй бүс болгох уриалга гаргалаа. Зэрлэг амьтны жим, нүх, үүрэнд хавх, урхи тавьж агнадаг, гэмтээдэг явдлыг таслан зогсоохын тулд тус байгууллагынхан “Хавхгүй нийслэл-2023” уриалга дэвшүүлж, энэ төрлийн зөрчилтэй тэмцэхээр болжээ. Иргэд ийм зөрчил илрүүлсэн тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, амралтын үеэр хотын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчидтай холбогдож дуудлага, мэдээлэл өгөх боломжтой гэнэ. 
2023-08-16

Хуш модны самрын болц гүйцээгүй үед түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

айгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, самрын ургацын үеийн судалгааг үндэслэн тухайн жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах, хориглох тухай шийдвэрийг аравдугаар сарын 10-ны дотор гаргадаг.
2023-08-16

Нохойндоо хошуувч зүүлгээгүйн улмаас гадаа тоглож байсан хүүхдийн хөлийг хазаж, хүнд гэмтээжээ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл
2023-08-16

Хүчин төгөлдөр болоогүй хуулиар Цэц гомдол хүлээж авахгүй

Нийгмийн даатгалын багц хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Үүнээс өмнө эдгээр хуулийн эцсийн найруулгыг хийж, УИХ-ын дарга ёсчлох ёстой. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих, эсэхээ шийдэхээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ. Улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж, олон нийтэд танилцуулах үе шаттай юм. 
2023-08-16

Монгол ноолуурыг олон улсын зах зээлд сурталчлах контент бүтээнэ

Монгол ноолуурыг гадаад зах зээлд сурталчлан таниулах контент бүтээх ажил эхэлж байна. ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ болон АДАПТ төслийн дэмжлэгтэйгээр бүтээх юм.
2023-08-16