Улаанбаатарт тарваган тахлын 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Уг 3 сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийж буй гэнэ.
2023-08-14
"Мянган угалзат" УТХГ-т судалгаа хийлээ
Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Баруун бүсийн байгаль орчныг судлах, хамгаалах төв ТББ-тай хамтран “Мянган угалзатын УТХГ-ын Цэцэг сумын районы байгаль орчин, усзүй, биологийн олон янз байдал”-ыг судлах судалгааг хамтран хийж гүйцэтгэлээ.
2023-08-14
Математик-байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургууль байгуулна
Цаашид эдгээрээс гадна нийгэм-хүмүүнлэг, соёл урлаг, техник, технологи гэсэн таван чиглэлээр төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд заавал судлах болон сонгох, гүнзгийрүүлэн үзэх хөтөлбөртэй байх нь. Заавал судлах хэсэг нь сурагчийг тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна.
2023-08-14
Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн байна
Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэрийн нийт, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх
2023-08-14
Сүхбаатар дүүрэгт 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
2023-08-14
Долоон аймгийн 57 суманд тог тасраад байна
Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин-А,Б цахилгаан дамжуулах агаарын шугмын 679-683-р тулгуурууд унаж, ослын нөхцөл байдал үүсээд байна.
2023-08-14