Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өдөрт 50 мянга гаруй ам метр талбайг ариутган халдваргүйжүүлж байна

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй зургаан компани таван мананцар үүсгэгч автомашинаар нийтийн эзэмшлийн зам, талбай, айл өрхүүдийн хашаа, нүхэн жорлон
2023-08-11

Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах зөвлөмжийг төр, засагт уламжилна 

Энэхүү хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, БНСУ зэрэг 10 улсаас 80 гаруй, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон хувийн хэвшлээс 110 орчим эрдэмтэн, судлаач оролцож байна.Уг хурал нь үндэсний болон бүс нутгийн түвшинд тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй техник, инновацыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, учирч болох эрсдэлийг бууруулах, гарц шийдлийг тодорхойлж, улмаар шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийг төр, засагт уламжлах зорилготой гэнэ. 
2023-08-11

27 орны 500 гаруй Монгол судлаач чуулж байна

Анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд
2023-08-11

АНУ-руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" агаарын хөлөг Чингис хаан ОУНБ-д газардлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
2023-08-11

Драгон автовокзал “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүнэ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэх шийдвэр гарчээ.
2023-08-11

Туул голын хамгаалалтын бүсэд хууль бусаар алт олборлож байжээ 

Эл хэргийг шалгуулахаар тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн аж. Мөн байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүй, хог хаягдал, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу шийдээгүй “Хамтын эх булаг”, “Батбродерс майнинг” зэрэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгчээ. 
2023-08-11

Хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс 244 гомдол иржээ

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 1 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах
2023-08-11

 Ашиг харж рапс тарих нь алсдаа уршигтай

Нөгөөтээгүүр, улаан буудайгаа борлуулах гэж гурилын үйлдвэрүүдэд шилүүлж, ялгуулна. Мөнгөө авахаар 10-аас дөрөвдүгээр сар хүртэл буюу бараг хагас жил хүлээх нь бий. Гэтэл шар рапсыг хятадууд ямар ч төвөг чирэгдэлгүй, тонныг нь улаан буудайнаас хоёр дахин үнэтэй худалдан авдаг. Тариаланчид бид зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаа явуулдаг учраас хэн, хамгийн ашигтай нөхцөлөөр бүтээгдэхүүн худалдан авна, түүнд хандахгүй яах вэ” гэсэн юм. Зөвхөн эдийн засгийн эргэлтийг нь тооцон рапс тарихыг илүүд үзэж буй ч урт хугацаанд хөрс, ус, байгаль орчинд ямар нөлөөтэйг нь судалсан, эсэхийг дээрх тариаланчаас лавлахад “Манайх рапсыг өнжиж тариалдаг. Хөрсөнд сөрөг нөлөө үзүүлэх, эсэх талаар судалсан зүйлгүй” гэсэн юм. 
2023-08-11

“Авлига хороолол”-ын барилгын ажлыг зогсоох хүсэлтийг дахин хэлэлцэхээр боллоо 

Мөн БОАЖЯ-наас гаргасан ийм хүсэлтийг ч түдгэлзүүлэв. Тэрчлэн хотын даргад холбогдох байгууллагынхны танилцуулсан “Акуа гарден” хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх дүгнэлтийг гаргуулах “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хүсэлтийг хэрэгссэнгүй. Харин нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 3-ны А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг холбогдох мэдээлэл, баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэв. 
2023-08-11

Багшийн дээдээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах
2023-08-11

Үерийн дараа хөрс бохирдож, халдварт өвчний эрсдэл үүсдэг

Үерийн дараа хөрс бохирдож, улмаар хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Ялангуяа нийслэлд болсон үерт гэр хорооллын айл өрх өртсөн нь хог хаягдал, бие засах газрын бохироор хөрс бохирдох нөхцөлийг бий болгожээ.
2023-08-11

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үдсэн чадавхын хоёр дахь үнэлгээг эхлүүллээ

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ҮНДСЭН ЧАДАВХИЙН ХОЁРДАХЬ УДААГИЙН ҮНЭЛГЭЭГ ЭХЛҮҮЛЭЭ
2023-08-10

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох замын газар чөлөөлөлт 95 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Тус байршилд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа. 
2023-08-10

Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр 10 гаруй орны эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлж байна

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Дэлхий нийтэд байгаль орчин, экосистем, газрын доройтол нэмэгдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2023-08-10

ЗӨСҮТ: Тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл худлаа. Бид шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-тэй хамтарсан баг үзлэг, шинжилгээ хийж байна. Тохиолдол батлагдаагүй үед иргэдэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн мэдээллээ.
2023-08-10

Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга ашиглалтад орлоо

  БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 500,000 ам.долларын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга байгууламжийн барьж өгөхийн зэрэгцээ 150,000 ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан өгч, энэ сарын - нд нээлтээ хийжээ.
2023-08-10

Зорилгогүй хэрэглээний хязгаар 

Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны дэд профессор Кэл Ньюпорт “Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаарыг мэдэх нь “дижитал минимализм” юм. Өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энэ нь эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр” хэмээн “Дижитал минимализм” номдоо бичжээ. Эл ном 2021 онд монгол хэлнээ орчуулагдан, уншигчдад хүрсэн юм. 
2023-08-10

Осол бууруулдаг товчлуур 

Эдгээр тоо нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад нэн тэргүүнд анхаарах асуудал нь явган зорчигчийн аюулгүй байдал болсныг илтгэнэ. Нийслэлд явган хүний 200 гаруй гарц байдаг. Үүнээс 40 гаруй нь гэрлэн дохиотой аж. 2018 онд Яармагт явганаар зам хөндлөн гарч яваад 10 хүн осолд өртсөн байдаг. Тэгвэл 2019 онд тухайн замын гарцын гэрэл дохиог удирдах товчлууртай болгосноор дахиж явган зорчигч осолдоогүй байна. Удирддаг товчлуурыг дарснаар 10 секундийн дараа ногоон гэрэл асдаг. Явган зорчигч товчлуур дараагүй үед гэрлэн дохио нь жолооч нарыг саатуулахгүй, чөлөөтэй явах боломж бүрджээ. 
2023-08-10