Ганцаараа очсон ч хүрэл медалийн болзол хангаж чадлаа
Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн X.23-нд эхэлсэн билээ. ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа. Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.
2023-10-26
Цаг агаарын өөрчлөлт өвлийн спортод нөлөөлөх үү
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харгалзан өвлийн олимпыг зохион байгуулах эргэлтийн тогтолцоо, хөтөлбөрийн бүтэц, мөс, цасан дээрх спортын төрөл бүрийн хэрэгцээ болон бусад зүйлийг хэлэлцэх шаардлага үүсээд байна” гэж тус холбооны ерөнхийлөгч Томас Бах өгүүлжээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэн “Бээжин-2022” өвлийн олимпод хиймэл цас ашиглажээ. “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018” өвлийн олимп тодорхой хэмжээгээр хиймэл цасанд түшиглэсэн. Улмаар өнгөрсөн жил өмнөд хөршийн нийслэлд болсон олимпоор хиймэл цасны хэрэглээ өндөр түвшинд хүрсэн байна. Тус үеэр цасны 100 гаруй үүсгүүр, цас бударгагч 300 буу ажиллуулж, цанын талбайг бэлтгэсэн аж. 2030 оны өвлийн спортын наадмыг зохион байгуулахаар АНУ, Швед, Швейцар, Франц өрсөлдөж буй.
2023-10-26
Монголын эмэгтэй сэлэмчид БНСУ-ын багтай өрсөлдлөө
Монголын сэлэмчдийн энэ наадмын хамгийн өндөр амжилтыг Д.Цолмон үзүүлэхдээ хоёр ялалт байгуулсан юм. Шөвгийн наймд шалгарсан энэ амжилтыг Монголын сэлэмчид Азийн наадамд өмнө нь үзүүлж байгаагүй билээ. Манай улсын эмэгтэй сэлэмчид өрсөлдөөнөө өндөрлүүлж байгаа бол маргааш эрэгтэй багийн төрөлд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар өрсөлдөх юм.
2023-10-26
Б.Хулан дэлхийн тулааны наадамд удаалжээ
Саудын Арабын Рияадх хотод “World combat games-2023” дэлхийн тулааны наадам үргэлжилж байна. Спортын 16 төрлөөр зохион байгуулж буй дээрх наадмын жиү жицүгийн төрөлд өрсөлдөхөөр манай тамирчид эх орноосоо мордсон. Эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан эхний тойрогт ХБНГУ-ын тамирчныг оноогоор хожин, дараа нь Анголын бөхийг цэвэр ялсан юм. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Францын тамирчинтай хүч үзэж, идэвхийн оноогоор илүүрхэн, аваргын төлөө хүч үзэхээр шалгарав. Алтан медалийн төлөө мөн ХБНГУ-ын бөхтэй учраа таарч дийлдсэнээр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн чансаагаар эхний найман байрт жагссан тамирчид дээрх наадамд урилгаар оролцдог аж.
2023-10-26
“Тоттенхэм”-ийн гайхалтай эхлэл
Премьер лигийн “Тоттенхэм” баг өнгөрсөн даваа гаргийн шөнө “Фулхэм”-ийг талбайдаа 2:0-ийн харьцаатай яллаа. Ийнхүү А.Постекоглугийн баг есөн тойргийн дараачаар 23 оноо авав. Энэ бол 1960 оноос хойш “Тоттенхэм”-ийн үзүүлж буй хамгийн шилдэг улирлын эхлэл юм. Тухайн улиралд тэд эхний есөн тоглолтдоо бүгдэд нь ялснаас гадна лигийн аварга болж байжээ .
Тэд “Манчестер сити”, “Арсенал” багаас хоёр онооны илүүтэйгээр Премьер лигийг тэргүүлж байна.
2023-10-25
Шведийн цаначдад хориг тавилаа
Бельгийн Брюссель хотод гарсан террорист халдлагаас шалтгаалж үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөхгүй байхыг Шведийн цаначдад холбоо нь анхааруулжээ. “Урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч эхэлсэн. Бид тэмцээнд оролцохоор очсон улсдаа энгийн хувцастай явах ёстой боллоо” гэж цаначин Ф.Карлссон SVT-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Бельги-Шведийн багийн тоглолт болсон Бодуэн хааны нэрэмжит цэнгэлдэхээс холгүй газарт Шведийн багийн хоёр хөгжөөн дэмжигчийг буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүний улмаас хоёр багийн тоглолтыг цуцалж, 35 мянган үзэгч цэнгэлдэхээс гарахын тулд дөрвөн цаг хүлээсэн юм.
2023-10-25
Л.Мессигийн нөлөө
Үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Америкийн хөл бөмбөгийн Мэйжор лиг мэдээллээ. Аргентины супер од Л.Месситэй “Интер Майами” баг гэрээ байгуулсан энэ жилд лигийн тоглолтуудыг дунджаар 22 111 үзэгч үзсэн аж. Харин өнгөрсөн улиралд дундаж үзэгчдийн тоо 21 033 болсон. Энэнь цар тахлын үеийн улирлыг эс тооцвол 2014 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон юм.
2023-10-25
NBA эргэн ирлээ
Өнгөрсөн зун NBA-д “ажиллах хүчний” олон өөрчлөлт гарав. Тухайлбал, Д.Лиллард “Портлэнд”-ийг, Б.Бил “Вашингтон”-ыг орхиж, “Сан-Антонио” баг лигийн ирээдүй болох учиртай В.Вембаньямаг авчээ. Мөн К.Пол “Голден стэйт”-дирсэн бол Ж.Харден “Филадельфи” -тэй “муудалцсан” хэвээр, удахгүй багаа солих нь тодорхой болов.
2023-10-25
Г.Болор-Эрдэнэ Азийн наадмын аварга боллоо
Өмнөд хөршийн Ханжоу хотод энэ сарын 28 хүртэл үргэлжлэх Азийн пара IV наадмын таеквондогийн төрөлд Монголын пара үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлагад 17 орны 77 тулаанчтай өрсөлдөж буй. Тус наадмын хөтөлбөрт пара таеквондог анх удаа багтааснаараа онцлог юм. Тэднээс У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, шагналын салхи хагалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэмцээний гурав дахь өдөр түүний амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдийн -63 кг-д Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны тамирчинтай тулалдан 28:11- ээр буулгаж авсан.
2023-10-25
Монгол сурагчид олон улсын зохион бүтээгчдийн тэмцээнд дэд байр эзэлжээ
Мөн тус сургуулийг төлөөлж доктор Ж.Эрдэнэдалай багштай “A green future” баг өрсөлдөн, дөрөвдүгээр байр эзэлсэн аж. Тэгвэл доктор Б.Болормаа багштай “Green system” багийнхан тавдугаар байрт шалгарчээ. Дэгү хотын Шинжлэх ухааны музейд болсон уг тэмцээний хоёрдугаар шатанд манайхнаас гадна БНСУ-ын ес, БНХАУ-ын зургаан багийн сурагчид шалгарч өрсөлдсөн аж. Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн сурагчид өнөөдөр эх орондоо ирэх юм. Тэд өмнөх жилийн тэмцээнд ч оролцож байжээ.
2023-10-25
Модон бөмбөгчид мөнгө, хошой хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Шаошин хотод модон бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 13-19-нд зохион байгууллаа. Манай улсаас дасгалжуулагч М.Ганболдын удирдлагад модон бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн шилдэг 16 тоглогч тус тэмцээнд өрсөлдөв. Тэднээс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан талбайн цохилтын төрөлд “Залуу од” клубийн тамирчин, ОУХМ Б.Оюунтуяа мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл талбайн цохилтын төрөлд эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхан амжилттай өрсөлдөж, тус бүр хүрэл медалийн эзэн болсон байна.
2023-10-20
Монголын баг афганистанчуудад ялагдаж, ДАШТ-ий урьдчилсан шатнаас хасагдлаа
Тэгвэл хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатарт болж, манай улсын баг өөрийн талбайд Афганистаны тоглогчдыг хүлээн авлаа. Харамсалтай нь, энэ удаад ч 0:1-ээр ялагдав. Тоглолтын ганц гоолыг Афганистаны багийн ахлагч Фаршад Ноор 71 дэх минутад оруулсан байна. Ингэснээр үндэсний шигшээ багийнхан хоёр тоглолтын дүнд 2:0 харьцаагаар ялагдал хүлээн, дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болсон юм. Харин Афганистаны багийнхан дараагийн шатанд Катар, Кувейт, Энэтхэгийн шигшээтэй өрсөлдөхөөр болов. Ташрамд дурдахад, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон мэргэжилтэн Ичиро Оцүка ажиллаж байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн сард гаргасан эрэмбээр 207 орноос Монгол 183 дугаарт жагсжээ. Тэгвэл Афганистаны баг 158 дугаарт эрэмбэлэгдсэн аж.
2023-10-19
Спортоор хичээллэдэг охид, эмэгтэйчүүдийг дэмжинэ
Тэд эл хөтөлбөрөөр дамжуулан туршлага, мэдлэгээ тус улсын дасгалжуулагч, залуу тамирчидтай солилцжээ. Үүний үр дүнд ур чадвараа сайжруулж, сурсан зүйлээ өөрийн байгууллага, секц, дугуйлан, сошиал сувгаар бусадтай хуваалцсан байна. Энэхүү хөтөлбөрийн үндсэн хэсэг нь спортоор дамжуулан охид, эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг хамгаалж, дэмжих юм. Хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Спортын дипломат харилцааны хэлтсээс санаачилсан аж. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоо, “Ребел граплинг Монголиа”, АНУ-ын “Wrestle like a girl” ТББ, клуб, эмэгтэйчүүдийн “Women win” олон улсын байгууллага хамтран зохион байгуулжээ.
2023-10-19
Т.Тулга дэлхийн чансааг тэргүүллээ
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын тамирчдаас Т.Тулга дэлхийн чансааны тэргүүнд бичигдэв. Эрэгтэйчүүдээс жин бүртээ эхний 10 байрт багтсан манай гурван бөх бий. Б.Бат-Эрдэнэ 86 кг-д ес, Г.Ганхуяг 92 кг-д долоодугаарт байрт жагсжээ. Эмэгтэйчүүдээс 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт бичигдсэн юм. Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын таван бөхөөс Э.Даваанасан 72 кг-д гурав, Д.Отгонжаргал 50 кг-д дөрөв, Б.Болортуяа 53 кг-д тав, Ч.Отгонтуяа 55, Х.Болортуяа 59 кг-д тус бүр долоодугаар байрт эрэмбэлэгдэв.
2023-10-19
О.ҮГЧХАШИХА: Эх орондоо мөнгөн медальтай ирсэндээ баяртай байна
Муай-тай боксын спортоор дэлхийн хамгийн томд тооцогддог олон улсын IFMA холбооны ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 8-нд болсон. Энэ тэмцээнд 103 орны 13-14 насны 1000 гаруй тамирчин оролцжээ. Найман өдөр үргэлжилсэн уг тэмцээнд Монголоос өсвөр насны гурван тамирчин багшийн хамт улсаа төлөөлөн өрсөлдсөн юм. Тэднээс нийслэлийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч О.Үгчхашиха мөнгөн медаль хүртсэн байна. Түүнтэй тэмцээний талаар цөөн хором ярилцлаа.
2023-10-19