Дартсын өсвөр үеийн тамирчдад “JDC аdvanced tour-2024”-т оролцох эрх олгох цуврал 16 тэмцээний эхнийх нь Английн Ковентри хотод өнгөрсөн нэгдүгээр сард болсон. Тус тэмцээнд ур чадвараа сорьсон Монголын дартсын спортын шигшээ баг, “Уужим од” ХХК, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл аваргын төлөө эзэн орны тоглогч, хүчтэй өрсөлдөгч болох Оливер Хауганыг нутгийнх нь дэвжээнд 6:3-аар буулган авч, шилдэг 32 тамирчны нэгээр шалгарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр тус хотод маргааш эхлэх дээрх цуврал тэмцээний эхний дөрвөн тоглолтод улсаа төлөөлж өрсөлдөх нь. Х.Тэргэл Уэльсийн Бридженд хот дахь дартсын спортын “Winmau” брэндтэй хоёр жилийн гэрээ байгуулж, “Winmau team 360” багийнх нь тамирчин болжээ.