Манай улс Зүүн Азийн залуучуудын III наадмыг өнгөрсөн жилийн наймдугаар сарын 16-23-нд анх удаа зохион байгуулсан. Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын 803 тамирчин, 345 дасгалжуулагч, албаны зочин төлөөлөгчид хөл тавьж, спортын 11 төрлөөр 88 багц медалийн төлөө ур чадвараа сорьсон юм. МҮОХ-ны Олимпын музейд уг наадмын үзмэрийн булан дэлгэжээ. Үүнд наадмын үеэр ашигласан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үзмэр багтсан байна. Ташрамд дурдахад, МҮОХ-ны Олимпын музей нь ажлын цагаар олонд үнэ төлбөргүй үйлчилж буй аж.