Ц.Дашням залуучуудын оноогоор тэргүүллээ
Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг авто машин, мотоциклын бартаат замын олон төрөлт уралдаанаас “Баха 150”, “Баха 250” өрсөлдөөнтэй болдог. Энэ удаагийн “Баха 150”-д залуучуудын ангилалд 22 тамирчин хурд сорьсноос 12 нь амжилтын оноо хүртэв. Тэднээс 03 дугаартай Ц.Дашням түрүүлж, 33 оноо хүртсэн бол 128 дугаартай Х.Амартүвшин дэд байрт шалгарсан. Баха уралдаанд суурь буюу идэвхийн 10 оноо өгдөг. Этап 1-д эхний 36, этап 2-т 18, нийлбэр цагаар 10-т багтсан тохиолдолд цагийн үзүүлэлтээр нь эзэлсэн байрлалд хамаарах оноог амжилтын оноо болгон олгодог юм.
2025-06-04
ДАШТ-д оролцох тамирчид бэлтгэлээ базааж байна
Монгол Улсад зохион байгуулах 3x3 сагсан бөмбөгийн гурван томоохон тоглолтын эхнийх нь “FIBA 3x3 women’s series-Ulaanbaatar-2025” (Эмэгтэйчүүдийн цуврал) Сүхбаатарын талбайд энэ сарын 18-19-нд, дараагийнх нь “FIBA 3x3 grand slam” (Их дуулга) 20-21, сүүлийнх нь “FIBA 3x3 world cup 2025” (ДАШТ) 23-29-нд болно. Улаанбаатар хотод анх удаа өрнөх эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд манайхаас “Ulaanbaatar Аmazons”, “Amgalan U24”-ийн тамирчид ХБНГУ, Канад, Франц, Австралийн багтай тоглох юм. Харин “Их дуулга”-д оролцох мэргэжлийн түвшний дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 багтай “Улаанбаатар энержи”, “Завхан сайнскор” багийнхан өрсөлдөх аж.
2025-06-04
Б.Наранхишиг тивийн АВАРГААР ШАЛГАРЛАА
Йордан улсын Аман хотод зохион байгуулсан жиү жицүгийн Ази тивийн АШТ-д Монгол тамирчид хүч сорьж буй. Тэднээс эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насныхны ангилалд 57кг-ын жинд “Шинэсэгэ” ХХК, МУБИС-ийн “JUMP Mongolia” академийн тамирчин Б.Наранхишиг тивийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 16-18-нд болсон “Их дуулга”-д аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анна Комоловаг буулган авч, алтан медаль хүртсэн юм.
2025-05-29
Г.Мандахнаран, Ц.Оюунболд нар өсвөр үе, залуучуудын багийг дасгалжуулна
Чөлөөт бөхийн 15, 17, 20 хүртэлх насныхны УАШТ-ий дараа хойч үеэ бэлдэх, тэдний бэлтгэл сургуулилалтад анхаарал хандуулах зорилгоор өсвөр үе, залуучуудын шигшээ багийг бүрдүүлэхээр болсон. Тэднийг гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Ц.Оюунболд нар дасгалжуулна. Сонирхуулахад, 15 хүртэлх насныхны УАШТ-ий хүрэл медальт, “Цаст тайга” дэвжээний тамирчин Б.Бум-Эрдэнэ нь АНУ-ын Вашингтон хотод болсон мужийн аварга шалгаруулах чөлөөт бөх, сонгомол (Грек-Ром) бөхийн төрөлд 62 кг-ын жинд тус бүр таван тойрог барилдан, өрсөлдөгчдөө ялж түрүүлжээ.
2025-05-24
Байт харваачид Тайванийг зорилоо
Тайваньд дэлхийн мастеруудын наадам үргэлжилж байна. 2007 оноос оролцож эхэлсэн Монголын байт харваачид энэ удаа 27 тамирчин, таван дасгалжуулагч, багийн нэг эмч, албаны гурван хүн гээд өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэй зорив. Тэдний олонх нь үндэсний шигшээ багт байсан, Азийн болон ПанАмерикийн мастеруудын наадмаас иж бүрэн медальтай ирсэн шилдэг тамирчин. Байт харвааны тэмцээн энэ сарын 25-29-нд болно. Манайхан 30+, 40+, 50+, 60+,70+ насны ангилалд рекурв болон компаундын төрөлд цэц сорих юм.
2025-05-23
Б.Наранхишиг “Их дуулга”-аас алтан медаль хүртэв
АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан жиү жицүгийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид хүч сорилоо. Тэднээс эмэгтэйчүүдийн цэнхэр бүсний 62 кг-ын жинд “Jump Mongolia” академийн тамирчин Б.Наранхишиг медалийн салхи хагалж түрүүлэв. Тэрбээр аваргын тoлoo ОХУ-ын тамирчин Анна Комоловыг хожиж, шагналын тавцанд зогссон.
2025-05-22
Ц.Отгондалай дэлхийн аваргаар гурав дахь удаагаа тодорлоо
Норвег улсын Драммен хотод үргэлжилж буй сонгодог хэвтээ шахалтын ДАШТ-д өрсөлдөж буй манай улсын тамирчдаас мастер1 ангилалд 93 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин, ОУХМ Ц.Отгондалай 205 кг-ыг шахаж, дэлхийн аваргаар гурав дахь удаагаа тодорлоо. Тэрбээр 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж, дараа жилээс нь УАШТ-д тогтмол оролцдог болжээ. 2015 онд спортын мастер цолны болзол хангаж, олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилтын гараагаа эхлүүлж байв. Филиппиний Манила хотод 2017 онд болсон Азийн АШТ-д 93 кг-ын жинд түрүүлж, тивийн аваргаар шалгарсан.
2025-05-22
Т.Халибөртоний сайхан сэтгэл
NBA-ийн “Дорнод” бүсийн финалд “НьюЙорк никс”, “Индиана пэйсерс” баг шалгараад байна. Хоёр багийн өрсөлдөөнийг олон зүйл чимж буйн дотор нэгэн содон хөгжөөн дэмжигч нэмэгдэв. Х.Перес хэмээх тэрхүү фэнийг өнгөрсөн бямба гарагт Нью-йорк хотод “Индиана”-гийн жерситэй явж байхад нь гудамжинд таарсан “Никс”- ийн хөгжөөн дэмжигчид өдөж, хогийн сав шидэн хэл амаар доромжилсон юм.
2025-05-21