Иордан улсын Амман хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах жиү жицүгийн тэмцээнд Монголын тамирчид хүч сорив. Эрэгтэйчүүдэс 69 кг-ын жинд зодоглосон Булган аймгийн харьяат, “Jump Mongolia” академийн тамирчин Ч.Түвдэнтарваа хүрэл медаль хүртэж багийнхаа шагналын салхийг хагаллаа. Монголын жиү жицүгийн холбооны “Jump” хөтөлбөрийн анхны төгсөгч тэрбээр “Оюу Толгой” ХХК-ийн “Miners jiu jitsu” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Түүний амжилтыг буухиалж 77 кг-д Баян-Өлгий аймгийн харьяат, “Баялаг дэвжээ”-ний тамирчин Б.Шинэзориг мөн хүрэл медаль зүүсэн юм. Өдгөө МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд дасгалжуулагч мэргэжлээр суралцаж буй тэрбээр дээрх тэмцээний өмнө АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 16-18-нд зохион байгуулсан жиү жицүгийн “Их дуулга”-д цэнхэр бүсний ангилалд өрсөлдөж, эх орондоо мөнгөн медальтай ирсэн билээ.