Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

ОХУ-ын Алс Дорнод дахь Сахалин арлын эрэгт боогдсон 75 хүнийг аварчээ

ОХУ-ын хамгийн том арал болох Сахалин нь Оросын зүүн эрэгт, Японы хойд хэсэгт оршдог 1000 км (621 миль) газар нутаг юм. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, Охотскийн тэнгисийн Стародубское тосгоны ойролцоо 50 метрийн мөсөн бүрхүүл хагарч, 80 гаруй загасчин далайн эрэгт  километр орчим зайд боогдсон байгаа бөгөөд 75 иргэнийг аварч, “Ми-8” нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна.
2024-02-20

“Хамгийн дөнгүүр дарангуйлагч”

Өөрийгөө дэлхийн “хамгийн дөнгүүр дарангуйлагч” гэж наргиан болгон нэрлэдэг Сальвадор улсын удирдагч Найиб Букеле энэ сарын 4-нд болсон сонгуульд ялснаа зарлав. Тэрбээр сонгогчдын 85 хувийн санал авчээ. Түүний зэрэгцээ “Шинэ үзэл” хэмээх нам нь Хууль тогтоох ассамблейн 60 суудлын 58-ыг нь авсан байна. Сонгуулийн ийм үр дүн нь дэлхийн ардчиллын түүхэнд дээд амжилт хэмээн Букеле нийгмийн сүлжээнд бичжээ
2024-02-19

Навальныйгийн нас барсан шалтгааныг тогтоожээ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсан тухай Ямало-Ненец автономит тойргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас  энэ сарын 16-ны өдөр мэдэгдэв. Тус байгууллагын мэдэгдсэнээр  "Хоригдол Навальный салхинд  явж байгаад гэнэт ухаан алдаж унажээ". 
2024-02-17

АНУ-ын Лос Анжелес хотод шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрчээ

АНУ-ын Лос-Анжелес хотод орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 07:00 цагт шингэрүүлсэн хий ачсан автомашин Аламеда гудамж, Хенри Фордын өргөн чөлөөний орчимд дэлбэрчээ.
2024-02-16

Менделеевийн нэрэмжит шагналын шалгаруулалтыг зарлав

Менделеевийн нэрэмжит шинжлэх ухааны олон улсын шагналын энэ оны шалгаруулалтыг ЮНЕСКО-гоос зарлажээ. Суурь шинжлэх ухааны боловсрол, судалгаа болон олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийг урамшуулах зорилгоор 2021 оноос эл шагналыг олгож эхэлсэн. Уг шагналыг жил бүр хоёр эрдэмтэнд олгож буй юм байна
2024-02-16

Бангладешийн “ТӨМӨР ХАТАГТАЙ”

Дэлхий дахинд энэ оныг “сонгуулийн жил” гэж нэрлээд байна. Өмнөд болон зүүн Өмнөд Азийн исламын шашинтай, 700 сая хүн амтай гурван улсад оны эхний сард сонгууль нь боллоо. Эхнийх нь нэгдүгээрсарын 7-нд Бангладешт, хоёр дахь нь 8-нд Пакистанд, гурав дахь нь 14-нд Индонезид болов
2024-02-16

Украины Ерөнхийлөгч хяналтаас гарав уу

“Зеленский Өрнөдийн хяналтаас гарлаа” гэж “into BRICS” бичсэн байх юм. Украины Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлж, аливаа өөр үзэл санааг үл хайхарч, тэр дундаа энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг санаархаж байгаа аж. Уг өгүүллийг бичсэн хүний үзэж буйгаар энэ “тоглоомын хүн” сүүлийн үед дарангуйлагчтай төстэй болж байгаа гэнэ. Киевийн дэглэмийн тэргүүн, гараас нь улам бүр алдагдчих гээд байгаа Зеленскийд тавих хяналтаа Өрнөд илүү сайжруулахыг оролдох болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ
2024-02-15

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хурал зургадугаар сард болно

Руанда Улсын Кигали хотноо 2024 оны зургадугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан Нью-Йорк хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд болон Австри Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Маршик нар даргалав.
2024-02-15

Хамгийн романтик валентин Италид болдог

Өнөөдөр “Хайрын баяр”-ын өдөр тохиож буй. Жил бүрийн энэ өдөр Америкчууд найз нөхөд, гэр бүл, хайрт дотны хүмүүсдээ тусгайлан бэлдсэн бэлэг, мэндчилгээний карт илгээдэг байна. Ингэхдээ хэр их хайртайгаа илэрхийлсэн бэлгийг тусгайлан бэлддэг. Дэлхий нийтээр “Хайрын баяр”-ыг өөр өөрийн өнгө аястайгаар тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Ялангуяа хайрын хот хэмээн нэрийддэг Парис, Ром, Берлин, Лондон зэрэг хотуудад романтик үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Ингээд энэхүү өдрийг бусад улс оронд хэрхэн тэмдэглэж ирснийг хүргэе.
2024-02-14

Газар хөдлөлтийн улмаас 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэжээ

БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод өнгөрсөн жилийн энэ үед буюу 2023 оны 02 дугаар сарын 06-нд 7.5 магнитудын газар хөдлөлт болж, 24 мянга орчим оршин суугч амь насаа алдаж, 3100 гаруй барилга байшин бүрэн нурсан бол нийт барилгын 80 гаруй хувь  дахин ашиглах боломжгүй болж сүйрсэн билээ.
2024-02-09

Киевт олон төрлийн пуужингийн цохилт өгчээ

2024 оны хоёрдугаар сарын 7-нд Оросын талаас Киевт төрөл бүрийн пуужингаар довтолсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 40 хүн шархдаж, хотын зарим хэсэгт ус, дулаан, цахилгаан тасарчээ.
2024-02-08

100 насандаа далайн аялалд дахин гарна

2022 оны зургаадугаар сарын 4-ний өглөө эрт Японы эрэгт бага шиг моторт онгоц хүрч ирэв. Зургаан метр урт тэр хөлгөөс наранд борлосон ахимаг насны эр бууж ирснээ малгайгаа авч, өөрийг нь тоссон хүмүүст хэдэнтээ мэхэсхийв. Энэ бол Номхон далайг зогсолтгүй ганцаараа туулсан хамгийн өндөр буюу83-настай Кеничи Хори байлаа. Тэрбээр Сан-Францискогоос гарч 69 өдөрт 8.5 мянган километр зам туулжээ. Тэгэхдээ энэ нь Хориг алдаршуулсан цорын ганц аялал биш. Өнгөрсөн амьдралдаа энэ япон эр дэлхийг тойрч амжсан, хэд хэдэн дээд амжилт тогтоосон, түүгээр ч барахгүй шар айрагны лаазаар хийсэн хөлгөөр далай туулсан хүн юм
2024-02-06

Чилид гарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ

Чили улсын нутаг дэвсгэрийг хамарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ гэж орон нутгийн удирдлагаас өчигдөр мэдэгдсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.
2024-02-06

Дэлхийн ус, намгархаг газрын өдрийг хотын тогтвортой хөгжилд чиглүүлэв

Иран улсын Рамсар хотноо 1971 оны хоёрдугаар сарын 2-нд баталсан Ус, намгархаг газрын тухай конвенцыг сурталчлан таниулах зорилгоор санаачилсан Дэлхийн ус, намгархаг газрын өдөр өнөөдөр тохиож байна. Улс орнууд өнөө жил “Ус, намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэж, хурал, хэлэлцүүлэг, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж буй юм
2024-02-02

Европ, Төв Азийг холбосон тээврийг хөгжүүлнэ

Европын Холбоо, Төв Азийг холбосон тогтвортой, тээврийн коридорыг хөгжүүлэх зорилго бүхий “Дэлхийд гарах гарц” (Global Gateway) хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд боллоо.
2024-02-02

Хүүхэд асрах зардал эрс нэмэгджээ

Инфляцаас үүдэн хүүхэд өсгөх зардал дэлхий даяар өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, 2023 онд нэг өдөр хүүхэд асрах дундаж зардал өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Энэхүү зардлыг бууруулах нь эдийн засгийг уналтаас гаргах нэг гарц юм. Гэвч ихэнх улсын Засгийн газар залуу эцэг, эхчүүдийн нуруун дээр ирж буй дарамтыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байна.
2024-02-02

Украины арми ОХУ-ын Хар тэнгисийн флотын "Ивановец" пуужинт хөлөг онгоцыг живүүлжээ

Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын газар хоёрдугаар сарын 1-ний шөнө Украины арми Оросын Хар тэнгисийн флотын "Ивановец" пуужинт усан хөлгийг  устгасан тухай мэдээлэв.
2024-02-02

Исланд улсын зарим хотод цаг агаарын шар сэрэмжлүүлэг зарлалаа

Исланд улсын Баруун-Өмнөд бүс нутгаар их хэмжээний цасан шуурга шуурч, салхины хурд 15-23 м/с хүрчээ.  
2024-02-01