“УАЗ-469” загварын автомашинаараа монголчуудын танил болсон ОХУ-ын Ульяновскийн автомашины үйлдвэр залууст зориулсан шинэ загвар гаргажээ.
Энэ сарын сүүлчээр худалдаж эхлэх “UAZ Patriot”, “UAZ Hunter” машин нь хурд хүчээрээ барууны машинуудтай өрсөлдөх чадвартай бөгөөд залуу үеийнхний шаардлагад нийцүүлсэн гэж тус компанийн ерөнхий захирал Сергей Юрасов мэдэгдэв.
Жийп машины дизайныг дуурайлган үйлдвэрлэсэн “UAZ Patriot”, “UAZ Hunter”-ийн нэг бүр нь 560.000-1.0 сая рубль байх юм.