“Араб хэлээр уншиж сурахад тархины зүүн тал илүү ачаалалтай ажилладаг. Бусад хэлний хувьд эсрэгээрээ тархины баруун тал илүү ажилладаг” гэж Израилийн Хайфын их сургуулийн профессор Зохар Эвиатараар удирдуулсан багийнхан мэдэгджээ.
Судалгаанд 40 оюутан хамруулж, нэг хэсгийг нь зөвхөн иврит хэлээр уншуулж, нөгөө хэсгийнхнийг арабаар яриулж, бичүүлсэн байна.
ВВС-гийн мэдээлснээр дэлгэц дээр янз бүрийн үсэг үзүүлж, үүнийгээ секунд тутамд сольж байв. Дэлгэцийн баруун, зүүн хэсэгт гарч ирсэн англи, иврит үсгийг оюутнууд түвэггүй уншиж байсан бол араб үсгийг тэр бүр тогтоож, уншиж чадахгүй байжээ.
Мөн уншсан нэг нь алдаж байсан гэнэ. Араб үсгийг дэлгэцийн баруун талд байрлуулахад оюутнууд будилж, үсгийг буруу хэлж байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ.