Энэ жил “Форбес” сэтгүүлийн хуудаснаа инээмсэглэн зогссон алдартнуудын хэн нь хамгийн хүчирхэгийг тодруулжээ. Жагсаалтыг “Опра Уинфри шоу”-ны хөтлөгч Опра Уинфри тэргүүллээ.
Өнгөрсөн онд жүжигчин Анжелина Жолид тэргүүний титмээ алдсан тэрбээр энэ жил олны хүндлэл хүлээсэн алдартан гэдгээ дөрөв дэх удаагаа нотоллоо.
Түүний дараа дуучин Бьионси болон “Аватар” киногоороо дэлхий дахиныг байлдан дагуулсан найруулагч Жеймс Камерон оржээ. Жагсаалтыг поп хатагтай Лэди Гага, гольфчин Тайгер Вудс нар удаалав.