Их Британийн Ноттинхэмийн их сургуулийн биологчид хүнийг анагаахад жоомыг ашиглах нээлт хийжээ. Жоом ны биед нян эсэргүүцэх чадвартай бодис байдгийг тэд тогтоосон аж.
Шавьжны мэдрэлийн эд нь E.coli хэмээх нянг устгаж байгаа нь туршилтаар нотлогдсон байна.
Тус сургуулийн эрдэмтэд эмч нартай хамтарч халдварт өвчин, ханиад томууг эдгээх эм гаргаж авахаар ажиллаж байгаа гэнэ.