Олон улсын цөөхүүл найрал хөгжимчдийн наадам Киев хотноо өчигдөр эхэллээ. Тус наадамд Испанид суурьшсан, монгол төгөлдөр хуурч Д.Мэндмаа А.Мен делсоны төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан хоёр бүтээлээр оролцож, Киевийн найрал хөгжимчидтэй хамтран тоглож байгаа. Тэрбээр Украины төгөлдөр хуурч Вадим Гладковтой хослон тоглодог юм.
1963 онд байгуулагдсан Киевийн цөөхүүл найралд голдуу залуу хөгжимчид байдаг ба 1972 оноос Улсын филармонийнхоо харьяанд уран бүтээлээ хийх болжээ.