“Ажилсаг” германчуудын нэр хүндийг өргөж, дэлхийн баячуудын жагсаалтын аравт багтсан энэ эрхэм “Алди” хямдралын супермаркетийн захир лаар ажилладаг. Карл Албректийн ээж нь супермаркетийн худалдагч хийдэг байсан нь энэ бизнес рүү ороход нь дөхөм байсан хэмээн тэр дурсдаг.
Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцож ирээд ахынхаа эхлүүлсэн бизнесийг өргөжүүлж, дэлхийн хамгийн нэр хүндтэй, орлого сайтай супермаркетийг 1961 онд байгуулсан нь “Алди” байв. “Алди” өдгөө АНУ-ын 29 мужид 1000 гаруй сүлжээтэй болон өргөжжээ. Карл 90 нас хүрсэн ч гольф тоглох хорхойтой хэвээр бөгөөд ком панийнхаа удирдлагын бүхий л ажлыг өөрөө хариуцаж ажилладаг.
Хөрөнгийн хэмжээ:
23.5 тэрбум доллар
Эрхэлдэг ажил:
“Алди”-гийн
ерөнхий захирал
Нас: 90
Харъяалал: Герман
Ж.Тэгшээ