Дуурь бүжгийн эрдмийн театраар ороход үргэлж л сайхан дуу хоолой сонсогдож, бэлтгэл хийж буй бүжигчид харагддаг. Урлагийн ариун сүм болсон сонгодог урлагийн театрынхан өчигдөр гаднын зочдын хөлд дарагдаад зав гүй байлаа. ХБНГУ-ын А.Моцартын нэрэмжит Дортмундын цөөхүүл найрал хөгжмийн ерөнхий удирдаач, гоцлол хөгжимчнийхөө хамт театрын уран бүтээлчидтэй уулзаж, удирдлагуудтай нь 2012 онд манайд шинээр тавих А.Моцартын нэгэн дуурийн талаар ярилцсан юм.
Төлөөлөгчид БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун болон бусад албаны хүнтэй уулзаж, энэ талаар зөвлөлдөх юм билээ. ДБЭТ 48 дахь улирлын нээлтээ Ж.Пуч чи нигийн “Эрвээ хэй хатагтай” дууриар ирэх сарын 2-нд хийх ба Монгол Улс, Итали улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиолдуулан найрал хөгжмийг Италийн удирдаач Роберто Салвалио дохихоор болжээ. Тэрбээр өмнө нь манай улсад “Венецийн үдэш” хөгжмийн тоглолтоо хийж байсан юм.
Түүнчлэн Эрвээхэй хатагтайн дүрд Венецийн хөгжмийн консерваторид зургаан жил суралцсан ДБЭТын гоцлооч Б.Эрдэнэтуяа дуулах юм байна. Театрынхан нээлтээсээ урьтаж хэд хэдэн улсад Монголын сонгодог урлагийг сурталчлахаар төлөв лөөд байгаа.
Энэ ажлын эхний мөрийг Францын Лионд урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх, Ц.Мөнхболд, М.Болд, Ө.Уянга нар гаргасан бол Шанхайд болж буй экспод ирэх сарын 11-16-нд тус театрын уран бүтээлч гавьяат жүжигчин Б.Солонго, С.Мөнгөнцэцэг, М.Болд, А.Эрдэнэжаргал нар орол цоно гэсэн. Мөн энэ сарын 18-23-нд Будапештэд болох “Улаанбаатарын өдрүүд”-д гоцлооч С.Мөнгөнцэцэг, Г.Ши жир болд, бүжигчин О.Ганцоож, Ц.Хонгорзул нар уран бүтээлээрээ бэлэг барих юм билээ.
С.СЭРГЭЛЭН