Аав, охин, хүргэн гурвын уран бүтээлийн үзэсгэлэн уржигдар нээлтээ хийлээ.
Нэг гэр бүлийн уран бүтээлчид боловч гурван өөр ертөнцийн гурван өөр үзэл бодол, арга барилаар зурсан зургуудаа дэлгэхээр шийдсэнийг “Гурван мэдрэмж” нэрээс нь анзаарч болохуйц.
Гэхдээ тэдний бүтээлүүдийг монгол ахуй, байгаль гэсэн сэдэв нэгэн дор зангидаж байгааг энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг үзвэл түвэггүй ойлгоно.
Зураач М.Лхагвадоржийн реалист, Л.Бурмаагийн модерн, Г.Барсболдын монгол зураг, уран зургийн аргыг хослуулан зурсан бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл Занабазарын нэрэмжит дүрс лэх урлагийн музейг зориорой.
О.Ундармаа