“Хүсэл тачаал ба их хотын амьдрал” киноны Керри Бретшоу нэгэн удаа “Бүсгүйчүүд хоёр зүйлийг олох гэж их хотод ирдэг. Энэ бол хайр дурлал, хаяг шошго билээ” гэж хэлсэн юм. Энэ үг тухайн үедээ олон нийтийг цочирдуулсан гэдэг. Учир нь хайр дурлал хаяг шошготой дүйнэ гэдгийг Керригээс бусад нь анхаарах сөхөөгүй байсан юм.
Тэгвэл бид “Оддын амьдрал” буландаа Керригийн дүрээр алдаршсан Сара Жессика Паркерыг сонгож байна. Түүний амьдрал дэлгүүрийн лангуунаас холгүйхэн өрнөдөг тул “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” киноны өнгө аясыг хувцасны шүүгээ рүү чангаасан гэсэн.
Үүнд нэг их гайхах хэрэггүй. Учир нь өнөө үед хувцас загварын чиг хандлагыг зөвхөн загвар зохион бүтээгчид бус Холливудын одод, дуучид, жүжигчид, загвар өмсөгч, тэр ч бүү хэл спортынхон тодорхойлох болсон шүү дээ. Эдгээр алдартны тэргүүн эгнээнд Сара Жессика Паркер зүй ёсоор багтдаг.

Үнэндээ “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” киноны фэнүүдийн дийлэнх нь шинэ загвар, хэв маяг эрж хайсан бүсгүйчүүд юм билээ. Үүнийг нотлох судалгааны дүнгээр тус киног шимтэн үздэг хүмүүсийн 98 хувь нь эмэгтэй байдаг бол үлдсэн хоёр хувь нь найз бүсгүйдээ таалагдах гэсэн эрчүүд байдаг гэсэн судалгаа ч бий. Эмэгтэйчүүд хайр дурлалыг хаяг шошготой адилтгадаг тухай “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” киноны найруулагч сонсоод итгээгүй гэдэг.
Гэхдээ Жессика Паркер түүнд өөрийн гутлын цуглуулгыг үзүүлэх хүртэл шүү дээ. Ингээд “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” кинонд ганган хувцас, сэтгэл булаам зүүлт чимэглэл зонхилох болсон түүхтэй. Шошгонд дурласан дөрвөн бүсгүйн амьдрал үзэгчдийг соронз мэт татна чинээ найруулагч санаагүй билээ. Учир нь шинэ загварын хувцас, гутлын үзүүлбэрээр дүүрсэн кино хүүхнүүдийн хувцаслалтын чиг хандлагыг тодорхойлно гэж хэн санах билээ.
Сара Жессика Паркер гутланд ухаангүй “хайртай” гэдгээ үйлдэл бүрээрээ баталдаг бөгөөд нэг удаа “Миний анхны дурлал бол гутал” хэмээн ярьсан юм. Үнэхээр тэр гутлын хувьд үргэлж нүдээ олсон сонголт хийдэг. Тиймдээ ч загварын ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж, өөрийн загварын цуглуулгыг бүтээж байсан юм.

Түүний анхны бүтээл нь “Halston Heritage” коллекц байлаа. Сара Жессика Паркер загварын ертөнцөд “нэвтрэх” хангалттай чадварлаг нэгэн гэдгийг хэн бүхэн мэддэг тул энэ ажил хэнийг ч гайхашруулсангүй. Ингэж тэр шинэ загварын хувцсаар гангардаг хотын хүүхнүүдээс ялгарах боллоо. 2007 онд “Bitten” коллекцоо гаргаж, зөвхөн “Steve&Barry's” дэлгүүрээр худалдаалсан. Дараахан нь “Lovely, the Lovely Collection” зохион бүтээжээ.
Түүгээр ч барахгүй Паркер өөрийн зохион бүтээсэн жийнсэн өмдийг “Сар” брэндтэй хамтран гаргасан нь борлуулалт сайтай байсан юм. 1965 онд Охоёо мужид шаргал үст охин мэндэлсэн нь Сара Жессика Паркер юм. Тэрбээр жүжигчин, бүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн баллетаар хичээллэж, театрт дуулж бүжиглэдэг байжээ.
Гэр бүлээрээ Нью-Йоркийн ойролцоо хотод нүүснээр охины жүжигчин болох эхлэл тавигдаж, тэр олдсон бүх завшааныг ашиглаж кинонд тоглож эхэлжээ. Тэрбээр шаргуу хөдөлмөрийнхөө ачаар нэлээд хэдэн кинонд тоглож, олонд танигдсан юм. Гэхдээ “Хүсэл тачаал ба их хотын амьдрал ” кинонд тоглох санал түүний амьдралыг 360 градус эргүүлсэн гэхэд болно. Учир нь жижигхэн цуврал кино өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл болсон шүү дээ. Жессика Паркер их хотын амьдралын талаар тойм бичдэг Керри хэмээх бүсгүйн дүрд тоглох урилгад гарын үсэг зурснаар жинхэнэ од болох замдаа орсон.
Тийм ээ, Жессика Паркер одоо тэнгэрт гялалзах од болсон. Түүний үсний хэв маяг, хувцаслалтын талаар Америкийн сонин сэтгүүлд бичиж, охид түүнийг дуурайн хувцаслах болсон байна. Жессика Паркер өөрийг нь дуурайсан олон мянган фэнээс ялгарахын тулд цорын ганц эх хувь байх хэрэгтэй гэдгээ ойлгодог тул үргэлж ш и н э ч л э г д д э г .
Үнэндээ шинэчлэл гэдэг Жессика Паркерын хувьд шинэ зүйл огт биш. Тэр ямар хувцас, гутал өмсөж, ямар үнэртэн түрхэж, ямар гоёл чимэглэлээр гангарвал олны нүдэнд сайхан харагдахыг хэнээр ч заалгахгүй мэддэг нэгэн. Түүний гол чимэг нь гутал учраас ямар ч үнээр хамаагүй худалдаж авна гэдэг. Энэ зан нь кинондоо ч илэрдэг билээ. Хамгийн гол нь тэр гутлаа бусдад гайхуулж чаддаг.
СУПЕР СУРТАЛЧИЛГАА
“Хүсэл тачаал ба их хотын амьдрал” кино 2008 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа хүүхнүүдийн дэлгүүр хэсэх хүслийг улам оргилуулсан гэдэг. Учир нь хоёр цаг 20 минут үргэлжлэх энэ ангид Керри 81 удаа хувцсаа сольсон юм. Киноны хувцасны дизайнераар ажилласан Патрисиа Филд энэ талаар ярихдаа, “Эмэгтэй хүний хөлийг хамгийн сайхан харагдуулдаг зүйл бол яах аргаг үй гутал. Би элдэв чимэглэл, малгайн, бээлий , гуталд үнэхээр дуртай.
Дүрүүддээ тэдгээрийг түлхүү оруулахыг бодсон” гэжээ. Вивиан Вествүүдийн зохион бүтээсэн 300 долларын үнэтэй хуримын даашинзны дор Керри ямар гутал өмссөн талаар хувцасны дизайнер Патрисиа Филд ярихдаа “Би маш олон гутал тохируулж үзсэн. Гэхдээ эцсийн эцэст би оргилуун дарс шиг өнгөтэй Диорын галидиатор сандаалыг л сонгосон юм даа” гэжээ. Кино гарсан даруйд хүмүүс Диорын дэлгүүрүүд рүү утасдаж “Би киноны турш маш олон өндөр өсгийт харсан. Гэхдээ
гладиатор сандаал хамгийн гайхалтай нь байлаа” гэсэн талархлын үг хэлж байсан аж. Уг сандаалыг интернэтээр 770 доллараар худалдаалж байхад олон тоогоор зарагдсан тухай “Vogue” сэтгүүлд бичиж байсан юм. Тэр ч бүү хэл энэ киног хамгийн мундаг сурталчилгаа гэж ярих хүмүүс ч байсан юм.
ӨНГӨЛӨГ, МӨНГӨЛӨГ ХОЁРДУГААР СУРТАЛЧИЛГАА
Энэ онд “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” киноны хоёрдугаар анги олны хүртээл боллоо. Дөрвөн бүсгүй элсэн цөлд аялж байгаа энэ анги бодит амьдралаас тасарсан гэдгээрээ шүүгчдээс зэмлэл хүртсэн.
Учир нь бүсгүйчүүдийн дотоод сэтгэлийг дэлгэдэг энэ кино хувцас загварын ертөнц рүү хэтэрхий “далийжээ”. Гэсэн ч киноны үзэгчид цөөрөөгүй юм. Энэ нь хүүхнүүдийн нүдийг хужирлах өнгөлөг, мөнгөлөг зүйлсээр дүүрэн байсныг гэрчилнэ. Киноны дараахан эрээн алчуур, богино цамцны эрэлд гарсан бүсгүйчүүд их хотын гудамжаар алхах болсон. Энэ бол шинэ амжилт юм. Хоёр цаг үргэлжлэх хувцасны үзүүлбэр хүүхнүүдийг уйдаах нь бүү хэл, харин ч хөгжөөсөн юм.
Сара Жессика Паркер гутлын талаар ярихдаа огт уйддаггүй. Тиймдээ ч бүсгүйчүүдэд зориулан гоёлын туфль сонгох талаар зөвлөгөө өгдөг. Тэрбээр гутлын тухай яриагаа эхлэхдээ “Энд нэг зүйл орхигдуулаад байдаг юм шиг санагддаг. Энэ бол гутал. Гэхдээ өндөр өсгийтэй шүү” гэдэг. Мэдээж өндөр өсгийт туфль хүүхнүүдийг цэх , өндөр , гоолиг харагдуулж, биеийн өөг нууц даашинзыг сүрлэг болгодог гэдгийг тэр сайн мэддэг юм.
ЗУНЫ САНДААЛ БОЛ ГОЁЛЫН ТУФЛЬ БИШ
Зуны чимэглэл бага задгай туфлийг даашинз дээрээ хослуулж өмссөнөөр та даашинзаа хямдхан бас даруухан харагдуулах болно. Түрүү жил нэг бүсгүй усан цэнхэр өнгийн даашинз дээр задгай сандаал өмссөн байсан юм. Тэрбээр яг л зун үдэшлэгт оролцож байгаа юм шиг харагдаж байлаа. Миний бодлоор тэрбээр даашинзаа гоёмсог харагдуулахын тулд өндөр өсгийтөө зөв сонгосон бол классик харагдахаар байсан.
ДАРУУХАН ДААШИНЗЫГ ГОЁ ГУТАЛ АВАРЧ ЧАДНА
Ямар ч даашинзыг сайхан гутлаар чимдэг. Жишээлбэл танд хар өнгийн ч юм уу цулгай өнгийн даашинз байлаа гэж саная. Тэгвэл түүн дээр маш өндөр өсгийтэй улаан, мөнгөлөг эсвэл гялгар хар гутал өмсөөд үсээ гоё засчихвал даашинз чинь ургаад л явчихна.
ГАНГАН ГУТЛЫГ БИТГИЙ ЦАГИЙГ НЬ ТУЛГАЖ АВ
Миний бодлоор бол үгүй шүү. Ганган өндөр өсгийттэй болъё гэвэл бүтэн жил хайсан ч болно. Ялангуяа туфлийг чимэглэл болгож ашиглах нь тохиромжтой байдаг.харагдуулж, биеийн өөг нууж даашинзыг сүрлэг болгодог гэдгийг тэр сайн мэддэг юм.
Т.Нипонь