Хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд цаг ямагт сайхан харагдахыг хүсдэг. Гэтэл тэдний хүсэлд гаднын хүчин зүйл саад болох нь бий. Цаг агаар , хурц нар, хүрээлэн байгаа орчин, сэтгэл санааны таагүй байдал гээд ямар нэгэн зүйл хүний бие махбодид төдийгүй зүс царайд нь ч муугаар нөлөөлдөг.
Жишээ нь ядарсан үед нүдний хавиар үрчлээс зураас гардаг бол хамаагүй хооллосны улмаас нүүрний арьс барзайн, улаан тууралт үүсэх нь байдаг. Ийм үед танд элдэв янзын тос, эм тан тус болохгүй. Юу ч гэсэн эхлээд иллэг хийгээд үз. Зарим нь гоо сайхны салонд очихоосоо төвөгшөөдөг. Тэгээд ч салонд их хөлс төлөх боломж хүн бүрт байдаггүй. Тийм болохоор өөрөө өөртөө иллэг хийгээд сурчихвал танд л хэрэгтэй.
Иллэг хийхэд бэлтгэх
Иллэгийн өмнө гараа угаагаад зориулалтын цэвэрлэгчээр эхлээд хөмсөгнийхөө хооронд дараа нь хацар эрүү хүртлээ сайтар арчина. Нүүрэндээ иллэгэнд зориулсан гель юмуу эсвэл тос түрхэнэ.
Та өөрөө ч иллэгэнд зориулж тусгай бэлдмэл хийж болно шүү дээ. Улаан буудайн гурилыг (овьёос ч болно) тостой хольж зуураад хэсэг амраасны дараа нүүрэндээ түрхэнэ. Ийм зуурмаг нь нүүрний арьсыг цэвэрлэж, үхжсэн эсийг зайлуулдаг.
Иллэгний үндсэн цэгүүд
Эрүүний дундаас эрүүний доод хоёр тал руу чихний омог хүртэл илнэ
Уруулын өнцгөөс чихний хонхор хүртэл
Хамрын хоёр хажуу талаас шанаа хүртэл
Дээд зовхи- нүдний дотор өнцгөөс гадна тал руу
Доод зовхи- нүдний гадна өнцгөөс дотор тал руу
Духны иллэг
Тэгшхэн дэрэн дээр толгойгоо тавиад долоовор болон дунд
хуруугаараа духны дунд хэсгээс шанааны чигт илнэ. Энэ иллэгийг
эхлээд зүүн, дараа нь баруун гараараа хийнэ. Таван удаа илнэ. Духыг
хөмсөгнөөс толгой руу, нэг шанаанаас нөгөө шанаа хүртэл, чиглэл
бүрт арван удаа илээрэй
Хацрын иллэг
Дунд хуруугаа шанааны доод хэсэгт уруулын өнцөгийн ойролцоо
тавиад долоовор, дунд, ядам хуруугаараа хацрыг чихний чигт илнэ.
Хамрын иллэг
Энэ нь иллэгний хамгийн энгийн хэсэг юм. Дунд болон ядам
хуруугаараа хамрын үзүүрээс дээш илнэ
дух, хацар, хамар, хҮзҮҮний иллэг
Хүзүүний иллэг
Толгойгоо баруун зүүн гарын дагуу доош нь хөдөлгөөд хүзүүгээ
ил. Толгойгоо зүүн баруун тийш хөдөлгөж хүзүүгээ дахиж илнэ.
Иллэгний төгсгөлд дунд, долоовор хуруугаараа дух, хацар, давхар
эрүүний цэгүүд дээр хатга
Иллэг хийж дууссаны дараа нүүрээ цэвэрлээд тэжээлийн
зөөлөрүүлэх маск тавиарай.
АНХААР
Дараах тохиолдолд иллэг хийж болохгүй
Арьсны үрэвсэл, харшилын үед
Нүүр, хүзүүний арьс ямар зүйлд зүсэгдсэн байвал
Арьсны халдварт өвчин тусвал
Нүүрний арьсны судас өргөсвөл
Гоо сайхны иллэг зохидоггүй бол
Тархины даралт нь эрс буусан үед