Арслан бол Зодиакийн төвд орших орд юм. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд хоёрдугаар зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ.
Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг. Араатны хаан арслан учир хүмүүсийг мөн арслангийн ордныхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг бишрэн шүтэж хүндлэхгүй бол арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү.
Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харилцаж чаддаггүй.
Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай дарангуйлагч хандлагатай. баргар харанхуйг, үзэн ядаж гэрэл үлдэг.
Гэр бүл удирдан жолоодох харахад өөртөө харагдах боловч эргэлзэж байдаг ба эмэгтэй өөрийн санаа их зовдог. эрэлхэг зоригтой байж дарх, нэр төрийн боломжтой. Тэр хэзээ нээ бөхийлгөхгүй, аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг.
Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг. Олны дунд арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг. Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг.
Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусарч, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү хоёр туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог. Түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно.
Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг. Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөгөө өгч яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.
Арслан эрэгтэй
Түүнд ямагт сонсогч хэрэгтэй. Та түүнийг сонс тэгвэл та түүний үнэнч ивээлд багтах болно. Та түүнийг шүтэн хайрлаад, хүндэтгэл үзүүлээд, магтаад байвал түүнийг хайр дурлалын романд татан оруулахад маш амархан.
Түүнтэй зөрөх хэрэггүй, тэр ердөө зөөлөн хүний дүрд тоглож байгааг санаарай. Арслан эелдэг, уян зөөлөн баатар ба чин сэтгэлээсээ дурласан хүн шиг санагдана. Хүсэл нь дороо бий болж харин хайр нь сарнай цэцэг шиг дэпгэрдэг. Хайр дурлалгүйгээр ердөө амьдарч чадахгүй. Түүнийг заавал бишрэх хэрэгтэй үгүй бол тэр гандана.
Янаг хайрын амьдрал нь бэрх байдаг. Түүний өөртөө итгэлтэй ба сайхан сэтгэлтэй гадна төрхийн цаана нь өөрийн боломж, чадвар зэрэгтээ тийм ч итгэлтэй биш хүн байдаг. Түүний санасан юм нь бүтэхгүй гэж эргэлзсэний улмаас байнгын сэтгэлийн дарамтанд байдаг. Эмэгтэйгийнхээ сэтгэлийг гонсойлгохоос мөн эмэгтэй нь түүнийг шоолно гэхээс их айдаг.
Өөртөө болон эргэн тойрныхондоо бүрэн чадварлаг гэдгээ нотлохыг хичээж болох болохгүй хайр дурлалын адал явдалд мөн нэлээн эргэлзээтэй харилцаанд ч ордог. Түүний сул тал болон өөртөө итгэлгүй байдлыг нь ойлгож мөн бусдаас илүү гэдгийг нь баталж чаддаг, ухаантай, ая зантай эмэгтэй түүнд хэрэгтэй.
Яг ийм л эмэгтэй түүнийг аз жаргалтай болгоно. Түүний эхнэр болсон цагт, тэр эмэгтэй гайхалтай нөхөртэй, хүүхдүүд нь зөөлөн эцэгтэй болно. Хайртай хүмүүстээ маш их өглөгч, сайхан сэтгэлээр ханддаг. Түүний оргилуун зан нь уян зөөлөн зангаасаа илүү давамгайлдаг. Эмэгтэй хүний араас хөөцөлдөхдөө их өглөгч байдаг тиймээс түүнийг бүрэн эзэмдсэн мэт санагдана гэхдээ Арслантай хайр дурлалын роман нь таагүй явдлаар хэзээ ч өнгөрөхгүй. Тэд их хартай. Та түүнд бие сэтгэлээрээ зориулагдах ёстой.
Юу өмсөх, үсээ яаж янзлах, юу унших. хэнтэй харьцах зэргийг бүгдийг нь танд заана. Арван таван минут явдаг дэлгүүрээс яагаад цагийн дараа ирж байгааг заавал асууна, таныг кино үзэж байхад чинь юу бодож байгааг шалгаана.
Түүнийг түргэн зантай гэдгийг бүү мартаарай. Сэтгэлийг нь догдлуулах гэж санаандгүй түүн рүү сээтэн хаях нь тэнэг хэрэг. Хэрвээ та өөр хүнтэй сээтгэнэхийг оролдвол арслан тэр хүнийг чинь хэн нь хамаагүй шууд устгана.
Энэ зан нь бүх арслангуудад байдаг. Тэд бүгд адилхан. Хэрвээ та түүнийг нөхрөөрөө сонгосон бол ажлаа мартах хэрэгтэй. Таныг тийм ч их ажиллуулахгүй тэгээд ч түүний ажил нь таныхтай харьцуулашгүй гэдгийг ойлгоорой.
Өрсөлдөх явдлыг тэр тэсвэрлэхгүй шүү. Нийгэмд амжилттай яваа арслан нь хамгийн дуулгавартай эр нөхөр болж чадна. Хэн ч хараагүй нөхцөлд өөрийгөө захирахыг зөвшөөрнө. Харин ажилгүй, бүтэлгүй, азгүй хүн бол эхнэрийгээ өөрийнхөө бүх азгүйтэлд буруутгасан аймшгийн тамлагч болдог. Түүнийг тойрч гүйгээд л байвал тэр их сайхан сэтгэлтэй ба эелдэг болно. Үүний чинь төлөө танд өглөгч хандана. Та гайхамшигтай сайхан байна гэж байнга хэлвэл өөрийнхөө мөнгийг танд зарцуулна тэгээд дээрэх нь танд үнэнч байна.
Тэр хэт залхуу тул хөөрхөн хүүхнүүдийн араас хөөцөлдөхгүй. Арслантай хамт байвал их идэвхтэй амьдралтай байна. Зарим нэг санхүүгийн хүндрэлүүд гарна. Та түүнийг мөрийтэй тоглоом болон зугаа цэнгэл зэргээс барих хэрэгтэй. Тэр танд үнэнч байгаасай гэж хүсч байвал ихээхэн романтик бөгөөд хүсэл татсан эмэгтэй байх нь чухал. Арслан гоо сайханыг үнэлж чаддаг юм шүү. Хэрэв та хартай бол тайван амгалан байж сурах хэрэгтэй.
Учир нь тэр сайхан хүүхэн хараад илт шохоорхож эхэлнэ. Таны хажууд шүү. Гэхдээ энэ шохоорхол гэм хоргүй билээ. Хаягдсан арслан эмэгтэйгээ буцааж авахын тулд бүгдийг хийнэ. Гэх мөртөө түүнийг мангас, шулам гэж ярина. Бусдын зовлон жаргалы гхуваалцахдаа маруухан. Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй, шулуун ханддаг.
Гэвч түүний аятайхан дүр төрх завгүй байдлыг зөөллөдөг. Арслан муу санадаггүй. Өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг. Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг. Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гздгийг та мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий билээ.
АРСЛАН - ЭМЭГТЭЙ
Арслан-эмэгтэй хэзээд эрчүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд түүнд олон шүтэн бишрэгч бий. Эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үзнэ. Өөрийг нь хатан хааны суудалд залах эрийг олохыг хүсдэг ба үүнийг зүй ёсных гэж ойлгодог. Энэ ордод төрсөн бүсгүйчүүд тооцоогоор гэрлэдэг. Нэр алдар, тансаг амьдралд дуртай учир нийгэмд тодорхой байр суурьтай, мөнгөтэй, зиндаа дээгүүр эрчүүдийг сонирхдог. Өндөр албан тушаалтай нөхөр - түүний мөрөөдөл. Тэд ууртай догшин.
Хүмүүс болон энэ хорвоо зөвхөн арсланэмэгтэйд захирагдах ёстой мэт. Нөгөө талаас түүний захирах, тушаах, удирдах төрөлхийн зан нь өөрөөсөө зиндаа доогуур эртэй гэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ энэ гэрлэлтийг арслан-эмэгтэй өөртөө дурлахыг зөвшөөрч байна гэж үзнэ.
Тэр бусад эмэгтэйчүүдээс илт ялгардаг бөгөөд яг хатан хаан мэт байдаг. Анхаарлын төвд байх дуртай бөгөөд дотнын хүмүүстээ хувцасны загвар, үс зүс, биеэ авч явах ёс журамыг тулгана. Байгаль эх түүнд цовоо сэргэлэн зан, аливааг зөв тооцоолох ухаан, гоо сайхан, тэгш бие бялдар харамгүй өгчээ.Тэд гоо сайхнаа, биений галбираа алдахаас ихэд айдаг. Хэдийгээр арслан эмэгтэй хамгийн тайван, хамгийн сүрхий эр хүний толгойг эргүүлж чаддаг ч өөрөө сонирхож дурладаггүй. Ямар ч үед тэр тайван бодлоготой хэрсүү байж чаддаг. Хүсэл тачаал багатай. Секс хийж байх үед ч эрчүүд түүний хүсэлгүй байгааг мэдэрдэг.
Гол учир нь хүсэл тачаалдаа захирагдах нь сайн юманд хүргэхгүй, зөвхөн гай л авчирна гэж боддог, ихээхэн сэжигч зантай нь холбоотой. Секст тоомжиргүй ханддагаас нь болж гэр бүлийн харилцаанд асуудал үүсдэг. Нөхөр нь түүнд хайртай ч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нууц амрагтай болсон нөхөртөө биш харин өөртөө өгөх хэрэгтэй.
Арслангийн орднынхон их хартай учир энэ байдал түүнд маш хүнд тусдаг. Түүнийг чин үнэнч гэргий байлгая гэж хүсвэл та өөрөө тийм байх хэрэгтэй. Та түүнийг хуурдаг бол тэр хэзээ ч танд үнэнч байхгүй. Гэр бүлээ хамгаалах үедээ тэр жинхэнэ арслангийн мөн чанараа харуулдаг.
Гайхамшигтай эхнэр, сайн ээж. Аз жаргалтай гэр бүлтэй больё гэвэл өөртэйгөө адил зан чанартай хүн сонгох хэрэгтэй. Энэ ордны бүсгүйчүүдийг эргүүлэх бол анхны алхамаа сайхан бэлэг, магтаалын үгээр эхлүүлээрэй. Тэд дурлалт хүндээ өндөр шаардлага тавьдаг ба бараг буулт хийдэггүй. Зохимжгүй харилцааг тэвчихгүй. Дурлал бол түүний хувьд оюун санааны харилцаа болохоос биш сэтгэл зүрхтэй огт хамаагүй зүйл. Хайр дурлалаас бол хэн нэг нь уйлж шаналах ёстой бол тэр нь арслангийн ордны бүсгүйд дурласан тэр эр байх болно.
Хамгийн ядуу арслан ч өөртөө гоёл авах, гэрээ тохижуулах мөнгө олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтад оруулдаг. Тэр ухаалаг, хурц сэтгэлгээтэй, магтаалд дуртай. Түүнийг дөрвөн хананы дунд хорих талаар бодох ч хэрэггүй.
Та ингэж хүссэн ч чадахгүй. Арслангийн эмэгтэйчүүд нөхрөөсөө хайр, халамж, анхаарал байнга шаарддаг бөгөөд туслах дүрд тоглохыг хүсэхгүй. Ихэнхдээ хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгээ ухамсарлдаггүй. Гэхдээ тэр журамтай гэргий гэдэгт итгэлтэй байж болно. Гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаад хариуцлагатай ханддаг. Тэд өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, сэтгэлтэй,худал хуурмагийг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй, үр хүүхдээ хайр халамжаар дутаахааргүй сайн ээж.
ЭРҮҮЛ МЭНД
Энэхүү ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө эрүүл саруул биетэй, аятайхан дүр төрхтэй. Ихэнх арслан амьдрах ер бусын чадвартай. Бишрэл, магтаалын дутагдалаас болж “урт наслахгүй биз дээ” гэж айлгах дуртай. Тэд гэнэтийн осол гэмтэл, гэнэт халуурдаг өвчинд өртөмтгий боловч хурдан эдгэдэг. Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн зүрх. Сэтгэл хөдлөл ба биеийн ачаалал нь зүрхний цусны эргэлтэнд нөлөөлдөг.
Гол нь арслан өвчинөө дуустал эмчилдэггүй. Арслан маш ажилсаг тул ихэнхдээ ядаргаанд ордог. Спорт, хоолны дэглэм, байгалийн гаралтай эм эмчилзэ түүнд амьдралын эрч хүч эрүүл мз-ндийг авчирна. Өөрийн энергээ бодолтой зарцуулж архи тамхиа хязгаарлах хэрэгтэй. Арслангийн бэрх хүнд нас бол 50 орчим нас. Тэр нэг бол салан задгай, хааш яйш, нэг бол туйлын нямбай байдаг. Хов яриа сонсох дуртай, эргэн тойронд юу болж байгааг бүгдийг мэдэх хэрэгтэй.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Арслангийн хувьд амьдрал бол тайз. Тэр ямагт гол дүрд тоглох дуртай. Дэлхийг удирдах ёстой. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харилцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тийм болохоор театр бол түүний дуртай ажлын байр байх болно. Маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюунлаг ажилд бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой.
Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан арслан маш том амжилтад хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн. Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай.
Ачаалалаас нь чөлөөлөөд, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг, арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юу ч хийхгүй байх сайхан.
ХАЙР ДУРЛАЛ БА ГЭР БҮЛ
Арслангийн хувьд хайр дурлалгүй амьдрал бол юу ч биш л гэсэн үг. Хайр дурлалын төлөө их юм хийнэ гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Хайр дурлапгүйгээр амьдарч чадахгүй. Хайр дурлалд их романтик, уян зөөлөн ба цэцэг, бэлэг, хайрын захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд баяр юм. Хүсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хайртай хүн нь ажилд нь саад, хүндрэл учруулаад байвал түүнээсээ шууд салдаг. Гэсэн хэдий ч ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг тэнцүүлэн шийдэж чадна. Арслангуудын дунд ганц бие хүмүүс ховор.
Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгүй болдог тал бий. Тиймээс ганцаардсан арслан гунигтай санагддаг. Найз нөхөд, дурлалт хүнээ гал болон агаар махбодьтой ордоос сонгох нь зөв. Агаар нь галыг дүрэлзүүлдэг. Арслангийн бардам занг хэзээ ч хөндөж болохгүй - ийм үед түүнийг номхотгошгүй. Энэ шалтгаанаас болж дотно хүмүүс нь холдох тохиолдоп ихээхэн байдаг ч хайр дурлалын азгүйтлээ тэд нэр төртэйгөөр даван гардаг.
Уучлан өршөөх чадвар арслангийн сайн тал учир экс хайрт руугаа буцахыг үгүйсгэхгүй. Тэрбээр бусдад өмөг түшиг болж сул дорой болон ядуу зүдүү хүмүүст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, өгөөмөр зантай бөгөөд бүхий л юманд үнэн голоосоо ханддаг. Арслан сайн эцэг, сайн эх. Хүүхдүүдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггүй.
Тэгсэн мөртлөө хүүхэд үл хүндлэх байдал гаргавал түүнийг залхаана. Хүүхдүүддээ зүрх сэтгэлээ зориулж, илэн далангүй ханддаг. Хэрэв тэдний дунд таагүй байдал үүсвэл эх эцэг нь тэртэй тэргүй уучлана гэдгийг хүүхэд мэдэж байдаг. Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мөн еөрөө сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц түүнд тохирохгүй учир нь торонд байгаа мэт өөрт нь санагдана.
Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд түүнд их тав тухтай ба сайхан байна. Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургүй, олны дунд байж, хүмүүстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох дуртай. Арслангийн үүрэг бол сул дорой хүмүүсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ үнэнч найз нөхөд, мөн шударга, хүчтэй дайснууд. Тэд бол аугаа бүтээлч, гоц гойд, хүч чадалтай, амьдралд хайртай хүмүүс юм. Тэдгээрийн өөдрөг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.
Махбодь: Гал
Эзэн гариг: Нар
Бэлгэ тэмдэг: Арслан, хун
Өнгө: Алтан, шар, улбар шар, улаан,
хар, цагаан өнгө муу.
Чулуу: Алмааз, хув, оникс
Төмөрлөг: Алт
Сайн өдөр: Ням
Муу өдөр: Бямба
Азын тоо: 1,5,9,11
Бусад ордтой тохирох нь
Хоньтой маш хурдан дурлал өрнөнө. Тэдэнд адил төстэй зан чанар олон бий.
Үхэртэй бат бөх холбоотой байх боломжгүй. Үхрийн гөжүүд зан арслангийн уурыг
хүргэнэ. Ихэр, жинлүүртэй таарамжгүй.
Мэлхий арсланд ихээхэн татагддаг бөгөөд тэдний дунд үерхэл, нөхөрлөл, хамтын ажил
бизнес байхаас гадна аз жаргалтай гэр бүл болох боломж бий.
Охины ордтой таарамж муу. Энэ ордны хэт шүүмжлэл, дорой байдал арслангийхныг
залхаадаг.
Хилэнцтэй их ээдрээтэй харилцаатай байдаг.
Нумтай таарамжтай. Тэдэнд шударга, шулуун зан чанар, цагаан цайлган сэтгэл гээд
ижил зүйл их бий.
Матартай хайр дурлалын хувьд бүтэмжгүй ч нөхөрлөл, хамтын ажиллагаа байж
болно.
Бумбатай харилцан таагүй байх болно.
Загастай тааламжтай ханддаг ч гэр бүл болохыг одод таашаахгүй байгааг анхаараарай.
Арслан хэт хурдтай.
Энэ ордод төрсөн алдартнууд: А.Дюма, Монпассан, Андре Моруа, Айвазовский, Генри
Форд, Рокфеллер, Наполеон, Фидель Кастро