Дэлхийн хамгийн анхны хувьцааг Голландын нэгэн оюутан олжээ. Түүх судлалын чиглэлээр сурдаг тэрбээр хотын хуучин бичиг баримтуудын дун даас “1606 оны есдүгээр сарын 9” гэсэн бичээс бүхий хувьцааны цаас олсон байна.
Уг үнэт цаасыг Голландын далайн худалдааны “Dutch East India Company” эзэмшдэг байсныг шинжээчид тогтоожээ. Питер Харменз тухайн үедээ 150 алтан зоосоор тэрхүү хувьцааг худалдан авсан аж. Түүнийг нас барсны дараа эхнэр, хүүхэд нь хувьцааг өвлөсөн ч үнэт цаасны шидийг гаргаж чадалгүй тийнхүү жирийн л цаас болгон орхижээ.
“Dutch East India Company” нь XVII-XVIII зууны үед дэлхийд ноёрхож байсан далайн худалдааны том компани бөгөөд хувьцаа, үнэт цаас гаргасан анх дагчдын нэг аж. Гэсэн ч тус компани хувьцаа эзэмшигчдэдээ ашиг өгч чаддаггүй байж.
Харин хувьцаа эзэмшигчдийн шахалтаар компани ногдол ашиг хүртээн, мөнгө өгч чадахгүй нөхцөлд халуун ногоо түгээдэг байжээ. Түүхийн үнэт олдворыг өдгөө Голландын “Westfries” музейд хадгалж байна.
Б.ЭГШИГ