Калифорни мужийн Амбан захирагч Арнольд Шварценеггерийн охин ном бичжээ. Өдгөө 20 настай, Калифорнийн их сургуулийн оюутан Катрин Шварценеггерийн бүтээл “Дотоод болон гадаад гоо сайхнаа хэрхэн арчлах, хайр лах тухай” нэртэй аж.
Найман настай хоёр үеэлийнхээ яриаг сонсож байхдаа уг номын санаа түүнд төрсөн гэнэ. “Тийм жаахан мөртлөө тэд таргалалт, биеэ зөв авч явах болон дур булаам байдлын талаар ярьсан. Энэ асуудал тэдний санааг их зовоож буй нь ажиглагдсан” хэмээн Катрин ярьжээ.
Тиймээс тэрбээр залуу охид өөртөө хэрхэн таалагдах, гадаад, дотоод гоо сайхандаа анхаарах талаар зөвлөмж ном бичсэн аж. “Биеийн хэлбэр хэмжээ, гадаад байдлаас үл хамааран бүх охин үзэсгэлэнтэй сайхан” хэмээн Катрин боддог гэнэ. Залуу охидод зөвл өмж болох уг ном маргаашаас эхлэн худалдаанд гарах гэнэ.