Мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхогийн нэртэй будаа Японы Хоккайдо арлын Такигава хотод боловсорч дууслаа. Хакүхо тэмцээнд оролцоод завгүй байгаа ч арлын оронд амьдарч байгаа монголчууд оролцон, “Хакүхо” будааг хураан авчээ.
Анхны ургац хэмээн 500 кг будаа хураан авсан бөгөөд дээжийг нь хотын захирагчид тэрбээр өргөн барьсан байна. Ирэх жилээс “Хакүхо” сортын будааг Төв аймагт тариалах гэнэ.
Такигава хотын захирагч Тамүра “Эх орондоо амттай будаа тарих гэсэн Хакүхогийн хүслийг бид биелүүлэх болно. Түүний ачаар манай хотын нэрийг монголчууд мэддэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан байна.