Монголын гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогч хүүхэд залуусын урмыг хугалсан таагүй мэдээллийг “Гамма” агентлагийхан цацлаа.
Учир нь тус агентлагаас зохион байгуулдаг “Оны шилдэг гэрэл зураг” шалгаруулах уралдааныг дараа жилээс зохион байгуулахгүй болжээ. Энэхүү уралдааныг нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсаны нэрэмжит болгон жил бүр зохион явуулдаг байсан.
Тус агентлагийн захирал С.Цацралт хэлэхдээ “Эл уралдааныг олон жил зохион байгууллаа. Аливаа зүйл олон болохоор утгаа алддаг. Тиймээс дараа жилээс эхлэн гэрэл зургийн фестиваль зохион байгуулна” гэжээ.