Латви улсын нийслэл Рига хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын үзэсгэлэн худалдаа болов. Энэ үеэр ажил хялбарчилсан, техникжсэн сүхнүүдийг танилцуулснаас “Fiskars” фирмийн “цавчигч баатрууд” олны анхаарлыг татжээ.
Хожуулыг хэдхэн минутын дотор түлээ, зомгол болгодог уг сүхнээс гадна таван мужаан ур чадвараараа үзэгчдийг бишрүүлсэн аж.
Хүмүүсийн хүсэлтээр тэд модон мөөг “ургуулж”, зараа, усан онгоц урлажээ.