Гэр бүлийн сэтгүүлээс гараагаа эхэлж, бүсгүйч үүдэд зориулсан хамгийн нэр хүндтэй сэтгүүл болтлоо өргөжсөн “Cosmopolitan” (орчуулбал хил хязгааргүй ертөнц) монгол хэлээр гарах гэж байна..
Загвар, гэрийн дотоод засал чимэглэл, хоолны жор болон гэр бүлийн дотоод асуудлын тухай мэдээлэл бүхий “Cosmopolitan” сэтгүүлийн анхны дугаарыг “Schlicht&Field” хэвлэлийн компани 1886 онд гаргасан гэдэг.
Үүнээс хоёр жилийн дараа тус компани дампуурч, сэтгүүлээ зарсныг нь Жон Брисбен Уокер өөрийн болгон авч, 1889 оноос утга зохиолын сэтгүүл болж, 1960-аад оноос цоо шинэ төрхтэйгээр уншигчдын гарт хүргэсэн нь бүсгүйчүүдийн дотнын анд болсон өнөөгийн “Cosmopolitan” сэтгүүл юм.
Бүсгүйчүүдийг хил хязгааргүй ерт өнцөд хөтөлдөг уг сэтгүүл 1999 оноос өсвөр насны охидод зориулсан “Cosmo Girl”, саяхнаас эрчүүдэд зориулсан “Cosmo for your guy” хувилбартай болсон аж. Эл сэтгүүл Америк, Австрали, Их Британи, Франц, Өмнөд Африк, Швед зэрэг дэлхийн 100 гаруй оронд 34 хэлээр хэвлэгддэг байсан бол ирэх арваннэгдүгээр сараас Монгол Улс энэ тоог нэгээр нэмэх гэнэ.
У.ТЭНҮҮН