Эмэгтэй хүний бие махбодод сар хүчтэй нөлөөлдөг гэнэ. Сар хөдөлгөөнийхөө явцад шинэ сар, тэргэл сар, өсч буй сар, агшиж буй сар хэмээх дөрвөн үе шатыг дамждаг байна. Мөн зурхайн орд бүрт тодорхой хугацаанд байрладаг учраас сарны тооллын өдөр бүр өөрийн гэсэн онцлогтой ажээ. Шинэ жилийн романтик үдшүүд хаяанд ирлээ. Бүсгүй та арьсаа сайхан байлгахыг хүсч л байгаа биз дээ. Арьс, гоо сайхнаа сарны хөдөлгөөнтэй нийцүүлбэл илүү үр дүнтэй байдгийг судлаачид тогтоожээ.
Хонины орд
Арьс нь эмзэг, амархан үрэвсдэг. Хониныхон тэвчээр муутай. Тэд мэргэжлийн эмчид очиж, зөвлөгөө авч эмчлүүлэхийн оронд арьсаа гэмтээн хамаагүй шахдаг. Тэдэнд улаан лооль, гүзээлзгэнэ, луувангийн бигнүүр илүү үр дүнтэй.
Үхрийн орд
Хамгийн их анхаарах хэсэг нь хүзүүний арьс. Үхрийнхний арьс харшилд өртөмтгий, хөлсөрхөг байдаг. Хүзүүний арьс нь амархан суларч, үрчлээ гардаг. Арьсаа чийгшүүлэхэд гадил, өргөст хэмхний бигнүүр сайн. Далайн давс бүхий усаар жин тавих, цэвэрлэх нь илүү үр дүнтэй.
Ихрийн орд
Хөөрхөн, муухай байх нь сэтгэл санааны байдлаас нь шууд хамаардаг. Арьс нь их хуурай, гуужимхай. Гар болон мөрний арьсаа илүү арчлах шаардлагатай. Өндөг, тараг арьсанд нь маш сайн тэжээл болдог.
Мэлхийн орд
Мэлхийнхэн болгоомжтой, хянуур зантай болохоор гоо сайханчдад тэр бүр итгээд байдаггүй. Тиймээс гэртээ өөрөө өөрийгөө арчлахыг илүүд үздэг. Аьс нь маш эмзэг, мэдрэмтгий учраас өвөрмөц арчилгаа шаарддаг. Тэдэнд иллэг, физик эмчилгээ тохиромжтой.
Арслангийн орд
Арслангийнхан хамгийн сайхан нь байхыг хүсдэг ч амттанд хэт дурлад гийнх нь үр дагавар арьсан дээр нь илэрч гардаг. Нүүрний арьсных нь судас өргөсч, тодорч мэднэ. Ерөнхийдөө сайн арьстай. Харин нарны туяанд тэсвэр муутай. Арьсаа чийгшүүлэхэд төмс, тарвас, гадилаар хийсэн бигнүүр тусална.
Охины орд
Тэдний арьс нь эрүүл мэндийнх нь байдлыг илэрхийлж байдаг. Өтгөн хатсанаас үүдэн арьсан дээр нь гүвдрүү, тууралт гарах нь бий. Алимны бигнүүр үр дүн сайтай. Арьсаа залуу, сайхан байлгахыг хүсвэл махан хоол хүнс бага хэрэглэ. Өлөн дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэх, хатаасан жимсээр шүүс бэлтгэн уух нь өтгөн хатахаас сэргийлж чадна.
Жинлүүрийн орд
Арьс нь маш мэдрэмтгий, амархан хөгширдөг. Хуурай, харшилд өртөмхий. Нүд болон зовхины арьс нь тусгай арчилгаа шаарддаг. Нүдний эргэн тойронд харлаж хөхрөх, нүд хавдах зэрэг нь үе үе илэрдэг бөгөөд үүсэх шалтгаан нь стресс, сэтгэл санааны хямрал. Тоор, өргөст хэмхээр бигнүүр тавибал арьсанд чийг өгнө. Орой унтахын өмнө нэг аяга буцалсан хүйтэн ус уух нь сайн.
Хилэнцийн орд
Тэдний арьс амархан үрэвсдэг. Батга, яр гарах нь бий. Ялангуяа хамар орчмын арьс нь их эмзэг. Алим, чавганы бигнүүр сайн чийглэнэ. Харин өндөг болон тарагны маск маш сайн тэжээл өгнө.
Нумын орд
Арьс нь тослог, нүх томтой, шарангуй өнгөтэй байдаг. Тиймээс өргөст хэмх, хаш, усан үзмээр чийгшүүлэх бигнүүр тавьж, цагаан шавар, зууннаст, яншуй бүхий бигнүүр тустай. Хус, хүн орхоодой бүхий тос арьсанд нь нэн сайн.
Матрын орд
Гол асуудал нь хуурай, гуужимхай арьс. Тиймээс нүүрээ буцалгасан буюу зөөлрүүлсэн усаар угаах нь зүйтэй. Байцаа, өндөгний шараар тэжээх бигнүүр, арц болон нүдэн цэцгийн хандаар цэвэрлэх бигнүүр тавибал үр дүн сайтай.
Хумхын орд
Арьс нь хэвийн болохоор санаа зовох зүйл нэг их гардаггүй. Гэхдээ стресс болон сэтгэл санааны хямралаас үүдэлтэй тууралтууд гарах нь бий. Жүрж, зөгийн балан бигнүүр арьсыг нь тэжээдэг бол самар, D болон В аминдэмтэй тос арьсанд нь тэжээл болно.
Загасны орд
Арьс нь амархан үрэвсдэг, эмзэг, хавагнамхай. Лууван, гүзээлзгэнэ, өргөст хэмх, усан үзмээр бигнүүр тавибал арьсны чийг нөхөгдөнө. Зөөлөн иллэг хийвэл цусны эргэлт сайжирч, өнгө нь сэргэнэ.