Суганы эвгүй үнэр, хулмасны үнэрийг тэвчихийн аргагүй. Тиймээс эвгүй үнэрийг дарахаар хүмүүс төрөл бүрийн шүршигч шингэнийг өргөн хэрэглэх болсон.
Тэгвэл тэдгээр шингэнд агуулагддаг зарим бодис хөхний хорт хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг гэж Британийн Биологийн судалгааны сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.
Олон жилийн судалгааны дүнд тэдгээр бодис эмэгтэйчүүдийн дааврын ялгаралд илүү нөлөөдөг болох нь нотлогдсон байна.
Э.ХАНА