Залуусын сонсох дуртай “Опозит” хамтлагийнхан анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ сарын 24-ний баасан гаригт болох тоглолтын нэр “Баасан эгчийн төрсөн өдөр”.
Аливааг өөр өнцгөөс харж, уран бүтээл хийхийг эрмэлздэг тэд тоглолтоо ч өвөрмөцөөр нэрийдэхээр шийдсэн нь энэ аж.
Хоёр цаг үргэлжлэх арга хэмжээний үеэр тус хамтлагийнхан “Микрофон тооллын гуравдугаар он” цомогт багтсан дуунуудаас гадна шинэ дуунуудаа сонордуулах гэнэ. Амьд хөгжмийн “Greenwood” хамтлаг, реппер TJ, Бямбаа нар оролцох тоглолт “Melange Lounge”-д болно.