Хаана амьдардаг, аль бүсэд оршдог гэдгээс шалтгаалан нэг хэлээр ярьдаг ч өөр өөр аялгатай хүмүүс олон. Тэгвэл хүмүүс төдийгүй амьтад хүртэл хоорондоо ялгаатай аялгатай аж. Австралийн эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрээс 30 төрөл зүйлийн 4000 орчим сарьсан багваахайг судлан ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Эрдэмтэд сарьсан багваахайнуудын бие биетэйгээ ойлголцдог дуу авиаг тогтоон, компьютерт оруулжээ.
Тэд багваахайнуудын дуу хоолойг төрөл зүйл бүрээр тусад нь бичсэн бөгөөд өмнө, хойд, баруун, зүүн гээд янз бүрийн бүсээс авчирсан тэрхүү амьтад хоорондоо харилцахдаа адил төрлийн авиа гаргаж байсан ч аялга нь өөр өөр байсан аж. “Сарьсан багваахайг зулзага байх үедээ эцэг эхээсээ аялгаа сурдаг.
Түүнчлэн нутгийн аялга тэдний генээр ч удамшдаг байж болох талтай” хэмээн судалгааны багийн ахлагч Брэд Лоу ярьжээ.
Б.ЭГШИГ