Латин Америкийн хөгжмийн урлаг болон шинжлэх ухааны академиас Испанийн тенор Пласидо Домингог “Оны шилдэг хүн”-ээр тодруулжээ.
АР агентлагийн мэдээлснээр энэхүү хүндтэй шагнал гардуулах 69 дэх ёслолын арга хэмжээ ирэх арваннэгдүгээр сарын 10-нд Лас-Вегаст болно.
Тус академиас олгодог уг шагналын эзнээр өмнө нь Глория Хулио Иглесиас, Эстефан, Рики Мартин нарын алдартан тодорч байсан юм.
Хосе Пласидо Доминго Эмбиль 1941 оны арванхоёрдугаар сарын 21-нд Испанийн Мадридад мэндэлсэн. Найман настайдаа эцэг эхийн хамт Мексикт ирсэн тэрбээр Мехикогийн Үндэсний консерваторид дуулаач, удирдаач, төгөлдөр хуурчаар суралцжээ.
1959 онд “Teatro Degollado”-д туслах дүрд тоглосноор түүнйи уран бүтээлийн гараа эхэлсэн түүхтэй.
Тэрбээр 1962-1965 онд Израилийн дуурийн театрт дуулж байв. 2008 оны Бээжингийн олимпийн хаалтын ёслолд Доминго хятад хэлээр дуулж байсныг уншигч та санаж буй за.
Э.ХАНА