“Шинэ танил” б у л а н г и й н х а а зочноор аэробик гимнастикийн тамирчин Н.Гарамхандыг урилаа.
Тэрбээр энэ спортоор найман жилийн турш хичээллэхдээ улсад долоон удаа аваргалж, ОХУ-ын Эрхүү хотод зохиогддог спорт аэробикийн олон улсын тэмцээнээс 2005-2009 онд алт, мөнгөн медаль, Болгарын Софи хотноо болсон Дэлхийн цомын тэмцээний хос төрөлд мөнгөн медаль, ганцаарчилсан төрөлд тусгай байрын шагнал хүртсэн амжилттай.
Тэрбээр 15 насандаа спортын мастер цол хүртэж, өнгөрсөн онд энэ төрлөөр Монголын тав дахь олон улсын хэмжээний мастер болжээ.
Энэ мэтчилэн амжилтыг нь тоочоод байвал барахгүй. Одоо 17 настай .Гарамханд ХИС-ийн сэтгүүл зүйн II ангийн оюутан. -17 настай гэхэд чамгүй амжилтад хүрчээ.
Хамгийн анх ямар амжилт гаргасан бэ?
-Дүүргийн аварга шал гаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэн. Тэр үед би 10-тай байсан. Багаасаа л 18- аас дээш насны ангилалд өрсөлддөг байсан болохоор өөрийгөө хөгжүүлэх, илүү ихийг сурахад дөхөм болсон.
-Энэ спортын давуу тал нь юу вэ?
-Ер нь ямар ч спортоор х и ч э э л л э х э д хүн хатуужил, тэвчээртэй болж хүний үг дааж сурдаг. Аэробик бол айзамт, уран сайхны гээд гимнастикийн таван төрлийг нэгтгэдгээрээ онцлогоос гадна хүний биеийг төгс хөгжүүлдэг спорт.
-Энэ спорт манайд хэзээнээс хөгжиж эхэлсэн бол?
-1996 оноос л хичээллэж эхэлсэн юм билээ. Тэр үед С.Тунгалаг багш маань цөөн хүүхэдтэйгээр спорт аэробикийн бэлтгэл хийж эхэлсэн. Энэ дашрамд хэлэхэд, биднийг амжилтад хөтөлж, тусалж дэмжиж байдаг багшдаа баярлалаа.
-Саяхан манай гим нас тикч Залуу чуу - дын олимпоос алтан ме даль хүртсэн. Аэробик гимнастикийн тө - рөл Олим пийн наа дамд багтдаг уу?
-Шинэ төрөл учраас олимпийн төрөлд хараахан ороогүй байгаа. Гэхдээ ирэх 2012 оноос олимпийн наадамд бие даасан т ө р ө л б о л г о н о р у у л а х юм билээ. Т а м и р ч и н хүний хувьд тэр тэмцээнд оролцох нууцхан хүсэл бий.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлдэж байна?
-Ирэх сард болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа. Энэ тэмцээнээс шалгарсан тамирчид сорил өгч, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. -
Сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа гэсэн. Энэ мэргэжлийг яагаад сонгов?
-Багаасаа л телевизийн нэвтрүүлэгч болж тоглодог байлаа. Том болоод энэ мэргэжилд татагдаж эзэмшихээр шийдсэн. Цаашид спортоороо ч хичээллэнэ. Бас мэргэжлээрээ ч ажиллах бодолтой.
Ж.ХУЛАН