Дэлхийн сая сая бүсгүйн амтархан уншдаг “Elle” сэтгүүл 25 жилийн ойдоо зориулан аравдугаар сарын дугаараа дөрвөн төрлөөр гаргажээ.
Тэд “Letters to Juliet” киногоор олонд танигдсан Аманда Сейфрид, хөтлөгч Лорен Конрад, Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг Меган Фокс болон “Precious” кинонд чадварлаг тоглож, өнгөрсөн онд “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн жүжигчин Габури Сидибе нарын зургаар сэтгүүлийн хавтсаа чимжээ.
Харамсалтай нь, “Elle” сэтгүүл өнгөт арьст жүжигчин Габури Сидибийн зургийг цайруулан хэвлэчихжээ. Мөн илүүдэл жинтэй хэмээн олны шүүмжлэлд өртдөг түүний зургийг цээжнээс дээш хэсгийг л гаргасан байна. Харин нөгөө гурав нь сүү- лийн үеийн загварын хувцсаар гоёчихсон, бүтэн биеэрээ “заларч” байгааг та харж байна.
Ийнхүү байрлуулсан нь уншигчид болон шүүмжлэгчдээс нэлээд донго хүр тэж, “эмэгтэй хүнийг гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхлаа” гэх хатуу үг сонсоход хүргээд байна. Харин редакцын зүгээс “Бид гайхалтай олон бүсгүй дундаас Габуриг онцлон сонгосон. Түүний зургийг авахдаа онцгойлон хандаагүй” хэмээн мэдэгджээ.