Өчигдөр Словений Порторож хотод Олон улсын хоккейн холбооны их хурал боллоо. Тэд эхний өдөр зочид төлөөлөгчдөө хүлээн авч улмаар их хурал нээлтээ хийсэн байна. Хурлын хэлэлцэх гол асуудал бол 1998 оноос хойш мөрдөгдөж байгаа, ДАШТ-д 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож 12 нь цааш өрсөлдөн аваргаа шалгаруулдаг журмыг өөрчлөх явдал байв.
2012, 2013 оны ДАШТ-ийг зохион байгуулах Финланд, Швед улсуудын саналыг хурлын төлөөлөгчид авч хэлэлцжээ. Эдгээр улсуудын санал бол 16 орныг хоёр хэсэгт Олон улсын хоккейн холбооны гаргасан чансаагаар хувааж тоглуулах аж. Ингэснээр баг бүр долоон тоглолт хийнэ.
Хоёр хэсгээс эхний дөрвөн баг 1/4 шигшээд шалгаран тоглоно гэж тэд төлөвлөжээ. Энэ саналын талаар Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель өөрийн саналыг хэлэхдээ,бидний одоогийн журам хоцрогд чихоод байна.Эхний гурван байранд орох багууд нь тодорхой байхад дараагийн багуудын учир олддогүй. Шинэ журмаар бол хөгжөөн дэмжигчид чансаагаар нь багийнхаа хэмжээг мэдэж, ямар тоглолтын тасалбар худалдаж авахаа тогтоож болох юм гэжээ.
Ч.СҮХ