Та хэзээ нэгэн цагт байгаагаасаа туранхай харагддаг хүмүүстэй таарч байв уу? Нууц нь тэдний биеийн галбирт байж болох ч хувцасаар далдлах ухаан байдгийг мартаж болохгүй. “Хувцас бурхан бие чөтгөр” гэдэг үг зүгээр ч нэг гараагүй. Та төгс галбиртай байх албагүй. Харин хувцаслалтын нууцыг заавал мэдэх ёстой. Ингээд туранхай харагдах зургаан аргыг зөвлөе.
Алхам 1
Бараан өнгийн хувцас сонго. Гэгээлэг өнгийн хувцас биений өөг илүү тодотгодог. Харин бараан өнгийн хувцас тэдгээрийг далдалж, таныг илүү туранхай харагдуулах болно.
Алхам 2
Хүзүү ил гарсан хувцас өмсөх нь мөн л ашигтай. Хүзүү тань урт харагдах тусам та өндөр, туранхай мэт харагддаг. Тиймээс V хэлбэрийн захтай цамц, гүн ухлаадастай кофт сонгоорой.
Алхам 3
Хөндлөн судалтай хувцаснаас зайлсхийх. Учир нь судал биеийг өргөн харагдуулдаг. Хэрэв та судалтай хувцасанд дуртай бол босоо судалтайг сонгоорой.
Алхам 4
Урт өргөний хэмжээг тэнцүүл. Жишээлбэл та махлаг, намхан бол богино өмд сонгоорой. Ийм өмд таныг өндөр, туранхай мэт харагдуулах болно.
Алхам 5
Үсээ нүүр лүүгээ унжуулах хэрэггүй. Хэрэв та урт үстэй бол хойш нь боосон нь дээр. Нүүр лүү унжсан үс махлаг царайг улам өргөн болгодог “шидтэй”. Харин та үсээ боох дургүй бол буржийлгасан ч болно. Энэ нь таны нүүрний хэлбэрт нөлөөлөхгүй.
Алхам 6
Ингээд эцэст нь биеийнхээ өөтэй хэсгээс анхаарлыг нь холдуулахын тулд бүс, гоёл чимэглэл зүүж далдлаарай. Харин үүнийгээ биеийнхээ өөнөөс хол байрлахаар зүүхээ мартуузай.