Хятадын Сычуань мужийн Хулсны баавгай судлалын төвийн Хуа Мей нэртэй баавгай найм дахь зулзагаа төрүүлэв. Түүний зулзага 100 грамм жинтэй төржээ. Хуа Мей 1999 онд Америкт төрсөн бөгөөд нэр нь Хятад-Америк гэсэн утгатай аж.
Түүнийг 2003 онд Сычуаньд авчирснаас хойш гурван удаа ихэрлэжээ. Өдгөө манай гаригт хулсны 1600 гаруй баавгай онгон байгальд зэрлэгээр амьдарч буй. Харин нэн ховорт тооцогдож байгаа эл амьтныг дэлхийн олон оронд өсгөн үржүүлж байна.