Ажлын ачаалал, амьдралын элдэв асуудлаас түр ч атугай холдож, аз жаргалыг хэсэгхэн ч гэсэн амтлахыг хүсдэггүй хэн байх билээ. Тиймээс энэ удаагийн “Танд л гэж хэлэхэд” булангаараа хэдхэн хормын дотор сэтгэлээ сэргээх шилдэг аргыг толилуулж байна.
1. 17.00 цагаас өмнө жигнэмэгид, эсвэл дарс уу. Хааяа нэг дүрмээ эвдэхэд гэмгүй байдаг
2. Нүдээ аниад хамгийн гайхалтай үнсэлтийнхээ тухай төсөөлөн бод.
3. Компьютерийн гараа цэвэрлэж, тоосоо арчих зэргээр хэдхэн минутын дотор хийгээд дуусгачихаар ажил сонгож, амжуулаарай. Дургүй зүйлсээсээ хялбархан салсандаа сэтгэл тань амрах болно.
4. Хөгжилдөхийн тулд хөлийн хумсаа буддаг арга ч бий. Ингэхдээ ягаан, үзмэн ягаан зэрэг тод өнгийг сонгоорой. Илүү хөгжилтэй байх болно.
5. Өрөөсөн хөл дээрээ мод хэлбэрээр зогс. Энэ үед бусад сэтгэл зовоосон асуудал тань мартагдаж, тэнцвэрээ олоход хамаг анхаарлаа хандуулдаг.
6. Сагсуу хүмүүс л “Хариулт хэрэггүй” хэмээдэг юм биш. Энэ нь өөрийгөө энхрийлэх бас нэгэн арга гэдгийг та мэдэх үү?
7. Бүсгүйчүүд зовлонгоо ярьж тайтгардаг гэдгийг та олонтаа сонссон байлгүй. Харин энэ удаад интернэт ашиглан танихгүй эртэй хууч хөөрөөрэй. Биеэ барих шаардлагагүй, аюул осол багатай тул гайхалтай үйлчилгээ үзүүлэх вий.
8. Инээмсэглэ. Худлаа ч гэсэн инээмсэглэх нь жинхэнэ аз жаргалыг амсуулах тохиолдол ч цөөнгүй бий.