Дарсны тухай мэдлэгээ зузаатгахаар хэрэглэгчдийн асуудаг түгээмэл асуултууд бий. Мэдэхэд илүүдэхгүй эдгээр асуултыг хариултын хамт хүргэж байна.
1) Чихэрлэг амттай дарс байдаг уу?
Энэ бол хэрэглэгчдийн хамгийн их сонирхдог асуудал. Учир нь ихэнх хүн ”хуурай” дарсыг үнэлдэг болохоосоо өмнө чихэрлэг амтыг илүүд үздэг. Цагаан, улаан, ягаан гээд чихэрлэг амттай дарс маш олон төрөл байдаг. Ялангуяа дессерт төрлийн дарснууд бүгд чихэрлэг амттай.
2) Дарсыг Ямар хэмд байлгаж, хэрэглэвэл тохиромжтой вэ?
Ихэвчлэн:
Улаан дарсыг 18 хэм,
Цагаан дарсыг 12 хэм,
Оргилуун дарсыг 7 хэм байхад тохиромжтой гэж үздэг. Тиймээс улаан дарсыг зоориноос гаргаад шууд хэрэглэж болно. Харин цагаан дарсыг хэрэглэхийн өмнө хөргөгчинд 1-2 цаг, оргилуун дарсыг хэдэн цаг байлгадаг. Яарч сандарсан үед мөстэй сав ашигладаг.
3) Дарсыг хэрхэн хадгалах вэ? Удаан хугацааны турш хадгалсан дарс эрҮҮл мэндэд хортой нӨлӨӨ ҮзҮҮлэх ҮҮ?
Ихэнх буюу дэлхийн нийт дарсны 90 хувь нь савлагдсанаас хойш нэгээс хоёр жилийн дараа худалдаанд гардаг. Тухайн дарсны мэдээллийг шошгон дээрээс нь авдаг ч түүн дээр бичигдсэн олон тоо бүр үнэн байдаггүй. Бид маш цөөн тохиолдолд хэдэн арван жил хадгалсан дарс хэрэглэдэг.
4) Задалсан дарсыг хэр удаан хадгалах Ёстой вэ?
Задалсан дарс тийм аюултай зүйл биш. Хамгийн гол нь дарсаа хүчилтөрөгчөөс хол байлгах хэрэгтэй. Учир нь хүчилтөрөгч дарсыг амархан муутгаж цагаан цуу шиг болгодог. Тиймээс дарсыг жижигхэн саванд хадгалбал тохиромжтой.