Эдийн засгийн хөгжил ба хамтын ажиллагааны байгууллагаас амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун байдаг үндэстнүүдийг шалгаруулжээ.
Тэд иргэдийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа байдал, ирээдүйдээ итгэх итгэл, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ болон ажилгүйдлийн түвшнийг харьцуулан судалсан байна.
Аж төрөхөд хамгийн тохиромжтой улсуудын тоонд багтдаг Скандинавын орнууд буюу Дани, Финланд, Нидерландын Вант улс болон Швед эл жагсаалтыг тэргүүлжээ.
Тэдний араас Ирланд, Канад, Шинэ Зеланд, Швейцарь, Бельгийн иргэд хамгийн аз жаргалтай үндэстнээр шалгарлаа.