Домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноныг алагдахаасаа өмнөхөн эхнэр
Йоко Онотойгоо авахуулсан гэрэл зургийг “Swann Auction Galleries” дуудлага худалдаанд оруулсан тухай АР мэдээллээ.
Ж.Леннон эхнэр тээ тэврүүлээд хэвтэж буй уг гэрэл зургийг Анна Лейбовиц “Rolling Stone” сэтгүүлийн захиалгаар
1980 онд Нью-Йоркт авчээ. Нүцгэн Леннон Оногоо тэврээд байж байгаа өөр нэг зураг дээр дурдсан сэтгүүлийн хавтсанд гарч олонд алдаршсан түүхтэй юм.
Зураг авахуулсан тэр орой Жон Леннон гэрийнхээ үүдэнд өөрийн шүтэн бишрэгч Марк Чэпменд буудуулж алагдсан бөгөөд
тэрбээр бүх насаараа шоронд хоригдох ял эдэлж буй юм.
Дуудлага худалдаа ирэх аравдугаар сарын 19- нд
Нью-Йоркт болох ажээ.
Зургийг худалдаанд оруулж буй хүмүүс 10-15 мянган долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж буй гэнэ.