Нюрнбургийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн ажилтан, доктор Ласло Немет секстэй холбоотой андуу ташаа ойлголтод найман зүйлийг хамааруулсан байна. Сексийн талаарх буруу ойлголт хүмүүст байдаг шүү дээ. Тэр Германы “Bild” сонины хуудаснаа өөрийн саналыг хэлжээ.
1. Секс бол ямагт идэвхтэй чанарын илэрхийлэл. Үгүй. Учир нь хүний зүүдэнд юмуу, бие сэтгэлийн асар их жаргал цэнгэл эдэлж байна гэж сайн сайхнаар дүрслэн мөрөөдсөн үед л хамгийн эротик сэтгэгдэл төрдөг. Тиймээс эр хүн шөнө эротик зүүд зүүдэлсэн үедээ ч үрийн шингэнээ ялгаруулан гаргадаг.
2. Цайвар шаргал үстэй бүсгүй нууц амраг байх нь дээр. Үгүй. Үсний өнгөтэй ямар ч холбоо байхгүй. Үс хийгээд арьсны өнгөөс үл хамааран дур хүсэл аяндаа л оргилдог шүү дээ.
3. Тачаадах сэтгэл бол ямагт тодорхой амжилт байдаг. Худлаа. Өөрийгөө бүрэн тайвшруулж, сул чөлөөтэй болгож чадсан хүн л сексийн жинхэнэ таашаалыг эдэлж чаддаг. Эрчүүд үргүйдэхээс эгнэгт эмээж явдаг нь маргаангүй зүйл бөгөөд тэд ямар нэгэн зүйл нотлохыг хүсч явдаг юм.
4. Ухаантай бүсгүйчүүд сексийн “ажилд” тааруухан. Бас л биш. Хайр дурлалын аливаа нарийн нандин бүхэнд хандах хандлага тухайн хүний боловсролын түвшнээс үлэмж хамаардаг. Тиймээс боловсролтой бүсгүйчүүд амьдралд илүү ухаалгаар хандах нь мэдээж.
5. Гялалзаад өнгөрөх секс бүсгүйчүүдэд л дундуур сэтгэгдэл төрүүлдөг. Тийм биш. Эрчүүд ч гэсэн жаргалын удаан нь дээр гэж үздэг. Гэвч тэдэнд заримдаа удаанаар үргэлжлүүлэх цаг хугацаа хомсдож, хүч чадал мөхөсдөх нь бий. Тэгээд л тэд огт хоосон байснаас “хурдан секс” дээр гэж мэдэгддэг юм.
6. Сексийн үед зөвхөн эр хүнээс л үрийн шингэн гадагш ялгаран гардаг. Үгүй. Тачаадах сэтгэлийн улмаас эмэгтэй хүнээс ч гэсэн зарим булчирхай ялгарч гардаг. Тэгэхдээ бага хэмжээгээр.
7. Эрчүүдийн дур тавихыг үрийн шингэн гадагшлах үзэгдэл ямагт дагалддаг. Худлаа. Үрийн шингэн гадагшлах нь рефлекс буюу тусгалаас өөр юу ч биш. Үүнийг санаатайгаар ч хийж болдог. Харин дур тавих нь ухамсартай ямар ч хамаагүй юм.
8. Эрэгтэй, эмэгтэй хоёр ямагт зэрэг дур тавих ёстой. Мөн л төөрөгдөл. Эмэгтэйчүүд энэ тал дээр эрчүүдийг бодвол нэлээд “харамч”. Нөгөө талаас тэд сексийн хөөрөлд ихээхэн аажуу ордог. Эр, эм хоёр жинхэнэ таашаал авсан үедээ л зэрэг дур тавьдаг.
Эцэст нь, доктор Ласло Немет “Бүсгүй хүн юу хүсээд байгаагаа мэддэггүй. Тэгсэн атлаа тэр хүсэл нь биелэх хүртэл тайвширдаггүй гэмтэй” хэмээн ярьсан байна.