Асуултыг нухацтай судалж, яаралгүй үнэн зөв хариулаарай. Та өөрийнхөө байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг эсэхээ мэдмээр байна уу? Тэгвэл дараах сонжоог бөглөөрэй. Энэ сонжоо танд өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрдөг, өөртөө хэр зэрэг шүүмжлэлтэй ханддаг, өөртөө итгэлтэй эсэх, өөрийгөө хэр хүндэлдэг болохыг хэлж өгөх болно.
1. Би бусад хүмүүс надад зааварлахыг хүлээн зөвшөөрдөггүй.
2. Би бусад хүмүүсийн хайр энэрэл, хүндэтгэлд дуртай байдаг.
3. Өөрийгөө ямар нэгэн алдаа гаргахад энэ нь миний төрөлхийн чанартай холбоотой гэж боддоггүй.
4. Би өөрийгөө амьдрал, үйл ажиллагаандаа хяналт тавьж чаддаг гэж боддог.
5. Би сэтгэл хангалуун байхын тулд хэн нэгэн хүний зөвшөөрөл надад хэрэггүй гэж итгэдэг.
6. Би ажил, амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг.
7. Ямар нэгэн амжилтад хүрэхэд аз гийлээ гэхээсээ илүүтэй өөрийнхөө чадвартай холбоотой гэж боддог.
8. Би аливаа зүйлийн гэгээтэй талыг нь илүү хардаг.
9. Би гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрдөг.
10. Бусад хүмүүс намайг хүндэлж байгааг мэддэг.
11. Амьдралдаа нааштай өөрчлөлт гаргах чадвар надад байгаад итгэдэг.
12. Би өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаг ч хатуурхдаггүй.
13. Хувь хүний хувьд надад чадахгүй зүйл бас байдаг.
14. Би хүмүүсийн хүндэтгэлийг алдахгүйгээр алдаа гаргадаг.
15. Хэдийгээр бүтэхгүй юм шиг санагдсан ч хийе гэсэн зүйлээ хийх гэж оролдож үздэг.
16. Би ямар ч зүйлийг жижиг гэж үздэггүй.
17. Би өөрийнхөөрөө байж, бусдаар хүндлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.
18. Би санал зөрөлдсөн ч бусдын хүндэтгэлийг хүлээж чадна.
19. Би өөрийнхөө чадварт эргэлздэггүй.
20. Би ажил, амьдралдаа байнга эерэг хандаж чаддаг.
21. Би өөрийнхөө эргэн тойронд байгаа гоц хүмүүсээс дор байх шиг санагддаг.
22. Би гэр орондоо болон ажил дээрээ хүмүүсээр хүндлүүлдэг.
23. Би зарим зүйлийг тийм сайн хийж чадахгүй байгаагаа мэддэг ч хийхийг хичээдэг.
24. Би өөрийнхөө хамгийн муу дайсан биш.
25. Би өөрийнхөө буруу үйлдлийг өөгшүүлдэггүй.
26. Миний авьяас чадварыг бусад хүмүүс үнэлдэг.
27. Аливаа алдаа нь сэтгэл зовмоор зүйл боловч амжилт олох боломжийг олгодог гэдгийг мэддэг.
28. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байлаа ч би аливаа зүйлд эергээр ханддаг.
29. Би өөрийнхөө өвөрмөц чанарыг мэддэг.
30. Үр дүн ямар байх нь хамаагүй, миний гаргасан хүчин чармайлт нь үнэ цэнтэй зүйл гэж боддог.
31. Намайг хөгжүүлэхэд тус болох бусдын зөвлөгөөг би сонсох дуртай.
32. Амьдралдаа хийж байгаа зүйлээ дуусгахын төлөө өөрийгөө дэмжиж, урамшуулж чаддаг.
33. Би өөрийгөө үнэ цэнтэй хүн гэдгээ мэднэ.
34. Би хайр энэрэл ба нөхөрлөлийг худалдаж авч болохгүй, харин миний байгаа байдал бусад хүмүүсийн нөхөрлөл, хайр энэрлийг бий болгодог гэж итгэдэг.
35. Би тийм аймхай, хулчгар биш.
36. Би сэтгэл санаагаар унасан үедээ ойр дотнынхоо хүмүүстэй сэтгэлээ онгойтол ярьж чаддаг.
37. Би өөрийнхөө гадаад байдалд сэтгэл хангалуун байдаг.
38. Магтуулах нь амархан байдаг гэж би боддог.
39. Би хувийн амьдралдаа байнга өсөж дэвжиж байхыг эрмэлздэг.
Хариулт:
Тийм-5
Ихэнхдээ-4
Заримдаа-3
Бараг үгүй-2
Үгүй-1
40-70 оноо: Та өөртөө ямар ч итгэлгүй хүн байна гэж бодоорой. Та өөрийнхөө байгаа байдалд байнга шүүмжлэлтэй ханддаг учраас үргэлж болохгүй, бүтэхгүй зүйл бодож, аливаа зүйлд эерэг хандаж чадахгүй байгаа юм байна. Өөрийнхөө сайн чанаруудыг олж мэдэж, гаргасан алдаа дутагдлаа мартаж, өөрийгөө зөв чиглэлд өөрчлөхийг хичээ. Өөрийнхөө дутагдалтай гэж үзэж байгаа чанаруудаа өөрийнхөө хүчин чармайлт болон ойр дотнынхоо хүмүүсийн туслалцаатайгаар засах хэрэгтэй.
71-121 оноо: Та болж байна. Тэгэхдээ аливаа гаргасан алдаагаа өөрөөсөө эрэхийн оронд гаднын нөлөөнөөс боллоо гэж үздэг тал байх шиг байна. Үүнийхээ оронд өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлэх, түүндээ итгэхийг танд зөвлөж байна. Таны өөртөө итгэлтэй байдал найз нөхөд, ойр дотнын хүмүүс болон тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж байгаа учир муу хүний нөлөөнд орох эрсдэл байна.
121-161 оноо: Та өөртөө итгэлтэй байна гэсэн үг. Энэ нь өөрийгөө сайнаар үнэлэх үнэлгээ ба өөртөө шүүмжлэлтэй хандах хоёр тань тэнцвэртэйг харуулж байна. Та өөрийн гэсэн үнэт зүйлтэй бөгөөд түүнийгээ байнга хадгалж чаддаг, аливаа амжилтад хүрэхийн тулд гаднын ямар нэг дэмжлэг, тусламжийг илүүд үздэггүй нь таны онцлог юм. Та өөрийнхөө авьяас чадварт итгэдэг хүн байна.
161-200 оноо: Та өөртөө бүрэн итгэлтэй хүн юм. Өөртөө итгэлтэй байх нь сайн хэрэг. Тэгэхдээ өөртөө хэт итгэлтэй байх нь аюултай гэдгийг санахад илүүдэхгүй. Танд бусад хүмүүсийн нэгэн адил алдаа оноо, буруу зүйл байгаа гэдгийг мартаж болохгүй. Та өөрийнхөө бурууг хүлээх, өөрийгөө шүүүмжлэх тал дээр анхаарал тавихад илүүдэхгүй болов уу.