Ямар ч нөхцөлд хөг хэмнэлтэй хосолж чаддаг жаазыг дэлхий дахины хөгжим гэх нь бий. АНУ-ын Нью-Орлеанаас гаралтай эл урсгалын олон улсын наадам дөрөв дэх удаагаа Монголд болох гэж байна.
Энэ сарын 28-наас эхлэх наадамд Герман, Норвеги, Швейцарь, Америк, Монголын шилдэг жааз тоглолтууд үзэгчдийн хүртээл болох бөгөөд гала тоглолт аравдугаар сарын 1-нд “Хаан” банкны театрт болно.
Олон улсын болон орон нутгийн жааз урлагийн уран бүтээлчид нэгдэх арга хэмжээг энэ удаад “Алтан намар” хөгжмийн наадамд зориулан зохион байгуулж байгаагаараа онцлог болно.
У.ТЭНҮҮН