Улсын их дэлгүүрийн зургадугаар давхарт байрладаг “Мажестик” номын дэлгүүрийнхэн “Номын улаан хивсний ёслол”-ыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээ тус дэлгүүрийн урд талбайд 15.00 цагаас эхлэх бөгөөд нийслэлд ном худалдаалдаг бүхий л дэлгүүрийнхэн оролцох аж. Уг ёслолыг гурван өдөр зохион байгуулах бөгөөд нээлтэд үе үеийн зохиолчид, улстөрчид оролцох гэнэ.
“Монголдоо анх удаа “Номын улаан хивсний ёслол” зохион байгуулж байна. Ёслолын арга хэмжээ хүн бүрт нээлттэй, иргэд идэвхтэй оролцож, дотоодын болон гадаадын сонгодог бүтээлүүдтэй танилцах боломжтой” хэмээн зохион байгуулагчид нь хэлж байв.
Д.ЦЭЦЭГ