Дэлхийн залуусыг нэгэн цагт байлдан дагуулж байсан Британийн “Pet Shop Boys” хамтлагийнхан шилдэг хит дуунуудаа багтаасан шинэ цомог гаргажээ.
Электро поп урсгалаар дуулдаг тэд уран бүтээл туурвисан 30 жилийнхээ ажлыг дүгнэж буй энэ аж. 19 дуу багтаасан цомог ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарна.