Адуутай, айрагтай, найрагтай Дунд говь аймгийн соёлын өдрүүдийн хүрээнд тус нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдийн уулзалт боллоо. Их газрын чулуу, Дэлгэрхангай уулнаас уран бүтээлийн гараа гаа эхэлж, орчин үеийн утга зохиол, яруу найраг, сэтгүүл зүйн салбарт нэрээ гаргаж яваа алдартнууд тэнд цугласан юм.
Дуу хуур ын өлгий нутгийнхны “Эргэх холбоо” уулзалтад Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Ц.Чимиддорж, А.Эрдэнэ-Очир, зохиолч Д.Нямаа нар уран бүтээлийнхээ дээжээс толилуулж, орчин үеийн утга зохиолд энэ нутгийнхны оруулсан хувь нэмрийн тухай ярилцав.
Мөн шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн бү тээл туурвил, уран бүтээлийн замнал ын тухай лекц уншсан нь цугласан олны сэтгэлд ихэд нийцлээ. Мөн зохиолч С.Дашдооровын утга зохиолын өвийн тухай ярилцсан юм.
Х.ОДОНЧИМЭГ