Эрч хүчтэй хэмнэл бүхий уран бүтээл, энхрий ялдам дүр төрх. Энэ бол “Гурван охин” хамтлагийнхны бүрдүүлдэг гол хэв маяг. Тэдний нэг болох Т.Анхмааг “Фэн клуб” булангийнхаа зочноор урьж мөрөөдөл, хообийг нь сонирхлоо.
Овог, нэр: Т.Анхмаа
Төрсөн он, сар, өдөр: 04.28 (Төрсөн оноо нууцлав)
Орд: Үхэр
Баримталдаг зарчим: “Хөдөлмөр хүнийг бүтээнэ” гэсэн
зарчим баримталдаг. Тиймээс үеийнхээ найз нөхдөд “Бид
залуу, эрч хүчтэй энэ насандаа л амжиж аль болох ихийг хийж
бүтээх хэрэгтэй” гэж хэлэх дуртай.
Хичээллэдэг спорт: Усан фитнес, бүжгийн болон усан
спорт
Дуртай өнгө: Цагаан, шаргал, бор, тод ягаан, хар
Хамгийн сүүлд авсан бэлэг: Очир эрдэнийн шигтгээтэй
бөгж
Мөрөөдөл: Зөндөө олон. Тэднээс хамгийн том нь
Холливудын улаан хивснээ барууны ододтой мөр зэрэгцэн
алхах.
Хообий: Нүдний шил, дотуур хувцас цуглуулах
Чөлөөт цагаараа: Ажил ихтэй байдаг тул цаг зав гарвал
аль болох гэрийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Ойр дотнын
хүмүүстээ хоол хийж өгөх, төгөлдөр хуур тоглох, бас кино үзэх
дуртай.
Хамгийн сүүлд үзсэн кино: Линдсей Лоханы тоглосон
шинэ уран бүтээл “Никита”-г үзсэн.
Холбогдох хаяг: www.3ohin.mn, http://www.facebook.
com/#!/profile.php?id=100000163975918&ref=search